MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

    РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

    Мэдээ 2026-11-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    БНТУ-ын Анталья хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31) өндөр түвшний хуралдаанаар үргэлжилж байна. Хуралдаанд улс орнуудын төрийн тэргүүний байгаль орчны асуудал хариуцсан тусгай элч, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, Эрчим хүч, Хөгжлийн асуудал хариуцсан сайд нар болон Элчин сайд нар оролцож, байр сууриа илэрхийлж байна.

    Монгол Улсаас НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир оролцож, байгаль хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр Монгол Улсаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар танилцууллаа. Тэрбээр COP31-ийг амжилттай зохион байгуулж буй Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

    Мөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүний эрх, байгаль орчныг хамгаалах, байгальд суурилсан эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд улс төрийн манлайлал, хамтын ажиллагаа, бодит хөрөнгө оруулалт, хэрэгжихүйц шийдвэр шаардлагатай байгааг илтгэлийнхээ эхэнд онцоллоо.

    Түүнчлэн Улаанбаатар, Ереван, Анталья хотноо зохион байгуулагдсан COP17, COP31 зэрэг олон улсын хуралдаан нь уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтол гэсэн дэлхий нийтийн гурван хямралыг тус тусад нь шийдвэрлэх боломжгүйг харуулж байгааг тэмдэглэв. Иймд Монгол Улс COP31-ийн Ерөнхийлөгчийн санаачилсан Риогийн конвенцуудын уялдаа холбоог хангах үйл ажиллагааны бүлгийг дэмжиж, шинэ шатанд гаргахыг уриаллаа.

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаар танилцуулсан “Тал хээрийн төлөвлөгөө” нь газар, ус, байгаль орчин, уур амьсгалын зорилтуудыг уялдуулан хэрэгжүүлэх бодит платформ болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Хуралдаанд оролцож буй улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхдээ байгаль орчны тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгч багатай эрчим хүчний шилжилтийг хурдасгах, үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, технологи, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж байна.

    Тухайлбал, 

    Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Уулын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Динара Кемелова уулын экосистемийн доройтол нь зөвхөн тухайн бүс нутгаар хязгаарлагдахгүй. Харин бүс нутгуудын усны нөөц, хөдөө аж ахуй, эрчим хүчний хангамж, байгалийн гамшгийн эрсдэлд шууд нөлөөлдөг болохыг онцоллоо.

    Иймд шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, уулын экосистемд үзүүлж буй дарамт, нөлөөллийг хянах, мөсөн гол болон цасан бүрхүүлийн өөрчлөлтийг судлах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах, уулын бүс нутагтай улс орнуудын дасан зохицох чадавхыг бэхжүүлэх санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

    Харин Люксембургийн Байгаль орчин, уур амьсгал, биологийн олон янз байдлын сайд Серж Вилмес халуун орны ойг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй шинэлэг санаачилгуудын нэг болох Хөгжлийн агентлагийн хөтөлбөрт 50 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон талаар танилцууллаа. Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих дэлхийн хэмжээний санхүүжилтийн санаачилгад хоёр сая евро хуваарилсан байна. Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах хүрээлэнтэй хамтран 15 сая еврогийн санхүүжилттэй “Climate Nexus Finance Facility” хөтөлбөрийг эхлүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.

    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Бхупендер Ядав дэлхийн дулаарлын гол шалтгаан нь зарим улс орны олон зуун жилийн аж үйлдвэржилт, эдийн засгийн өсөлтийг дагалдан бий болсон хүлэмжийн хийн их хэмжээний ялгаруулалт болохыг онцоллоо. Тэрбээр өнгөрсөн хугацаанд бий болсон уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг арилгах ачааг хөгжиж буй орнуудад үүрүүлэхийн зэрэгцээ тэднээс илүү өндөр зорилт шаардах нь шударга бус гэдгийг тэмдэглэв. Иймд хөгжингүй орнууд уур амьсгалын санхүүжилтийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар, шуурхай биелүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

    Египет Улсын Орон нутгийн хөгжил, байгаль орчны сайд Манал Авад тус улс нь 2030 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 42 хувьд хүргэх амлалтаа тууштай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Бенбан дахь нарны эрчим хүчний цогцолбор, Суэцийн булангийн салхин цахилгаан станцууд зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүч дамжуулах сүлжээ болон хуримтлуулах хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэлээ.

     

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

    2026-11-18 20:17:00

    РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

    2026-11-18 19:11:00

    АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

    2026-11-18 15:48:00

    “ЕВРО-3” БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ СТАНДАРТЫН АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНИЙГ 1,000 ХҮРТЭЛ ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА

    2026-11-18 14:07:00

    “ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

    2026-11-17 14:16:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ

    2026-11-17 12:33:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ 2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

    2026-11-16 12:48:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА

    2026-11-14 19:32:00

    Шинэ мэдээ

    ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА
    2026-11-18 20:17:00
    РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА
    2026-11-18 19:11:00
    АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ
    2026-11-18 15:48:00
    “ЕВРО-3” БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ СТАНДАРТЫН АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНИЙГ 1,000 ХҮРТЭЛ ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА
    2026-11-18 14:07:00
    “ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
    2026-11-17 14:16:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ
    2026-11-17 12:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ 2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
    2026-11-16 12:48:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА
    2026-11-14 19:32:00
    ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ
    2026-11-13 20:02:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!