MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА

    Мэдээ 2026-11-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд шаардагдах гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, хомсдол болон үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор 12,000 тонн төмс, хүнсний ногоо, 15-20 мянган тонн мах нөөцлөх шийдвэрийг Засгийн газар гаргасан. 

    Ерөнхий сайд Н.Учрал нөөц бүрдүүлэлтийн ажлын явцыг шалгаж, “Дельтафүүдс”, “Дөмөг хүнс” компанид /2026.11.14/ ажиллалаа.

    Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулсан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байгааг Ерөнхий сайд онцлоод ийн нөөцөлж байгаа нь өвөл, хаврын улиралд хомсдол үүсэх, үнийн огцом өсөлт бий болохоос урьдчилан сэргийлэхээс гадна малчид, тариаланчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа ажил юм гэлээ.

    Өнөөдрийн байдлаар 80 гаруй аж ахуйн нэгж, ногоочдоос 11,130 тонн төмс, хүнсний ногоо төвлөрүүлэн нөөц бүрдүүлэлт 92.8 хувьтай байгаа бол 3,091 тонн мах нөөцлөөд байна. 

    2026 оны улсын төсвийн тодотголд 120 тэрбум төгрөг суулгаж, стратегийн болон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авч нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэсэн.  

    Нөөцийн махыг арилжааны банкны хөнгөлөлттэй эх үүсвэр, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө болон бондын эх үүсвэр гэсэн гурван сувгаар санхүүжүүлэн бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкнаас 13 аж ахуйн нэгжид нийт 86.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилт батлагдаж мах бэлтгэх хяналтын гэрээ байгуулжээ. 

    Өнгөрсөн хавар нөөцийн махны нийлүүлэлт дутагдаж, зарим аж ахуйн нэгжүүд орон нутгаас бус захаас  мах бөөндөн авч нөөцөлсөн, бэлтгэсэн мах нь зах зээлд бүрэн гараагүй зэрэг хариуцлагагүй алдаанууд гарсныг давтах ёсгүйг Ерөнхий сайд анхааруулаад холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. 

    -Нөөцийн мах бэлтгэх ажлыг тогтоосон хугацаанд бүрэн зохион байгуулж, бэлтгэн нийлүүлэлтийн явц, гүйцэтгэлд өдөр тутмын хяналт тавьж ажиллах,

    -Малчдаас, орон нутгаас мах бэлтгэн нийлүүлж байгаа эсэхэд гарал үүслийн цахим бүртгэл, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын холбогдох байгууллагын хяналтыг хэрэгжүүлэх,

    -Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон мах бэлтгэн нийлүүлэгчдийн худалдан авалт, татан авалт, агуулахад төвлөрүүлсэн махны хэмжээ, гарал үүсэл болон үлдэгдлийн мэдээллийг dashboard.gov.mn системд тухай бүр, үнэн зөв бүртгэж, бодит мэдээлэлд үндэслэн нөөцийн бүрдүүлэлтийн явцыг хянах, 

    -Төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэлт 92.8 хувьд хүрсэн хэдий ч үлдэгдэл нөөцийг богино хугацаанд бүрдүүлж, төлөвлөсөн хэмжээ, нэр төрөл тус бүрээр гүйцэтгэлийг хангах,

    -Төсвийн тодотголоор шийдвэрлэсэн 120 тэрбум төгрөгийн санхүүжилтийн зарцуулалт, хөнгөлөлттэй зээл болон бусад санхүүгийн дэмжлэгийн хэрэгжилт, тариаланч, үйлдвэрлэгчдэд олгосон санхүүжилт, төлбөр тооцооны мэдээллийг ил тод, нээлттэй болгож, тайлагнах,

    -Нөөцийн мах, төмс, хүнсний ногоог хаврын улиралд зах зээлд нийлүүлэх нэгдсэн төлөвлөгөөг урьдчилан боловсруулж, бүтээгдэхүүнийг агуулахад удаан хугацаагаар хадгалах бус, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үнийн нөхцөлтэй уялдуулан үе шаттайгаар борлуулах зохион байгуулалтыг хангах,

    -Нөөцийн мах, хүнсний ногоог иргэдэд зах зээлийн үнээс боломжийн, тогтвортой үнээр хүргэх борлуулалтын цэг, хуваарь, тээвэр, түгээлтийн сүлжээг урьдчилан тодорхойлж, нийслэлийн бүх дүүрэг, хүн амын төвлөрөл ихтэй байршилд хүртээмжтэй худалдаалах нөхцөлийг бүрдүүлэх,

    -Нөөцийн бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны үнэ, борлуулалтын хэмжээ, үлдэгдэл нөөцөд тогтмол хяналт тавьж, дамлан худалдах, зохиомлоор хомсдол үүсгэх, тогтоосон нөхцөлөөс зөрүүтэй үнээр борлуулахгүй байх,  

    -Аймаг, сумдын Засаг дарга нар орон нутгийнхаа хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээг тооцож, нөөцийн мах, төмс, хүнсний ногоо болон бусад гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж ажиллахыг тус тус даалгалаа.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА

    2026-11-14 19:32:00

    ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ

    2026-11-13 20:02:00

    ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

    2026-11-13 16:01:00

    ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

    2026-11-12 16:33:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

    2026-11-11 21:56:00

    ЕРӨНХИЙ САЙД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛАВ

    2026-11-11 17:26:00

    ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2026-11-11 16:05:00

    “ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

    2026-11-11 14:25:00

    Шинэ мэдээ

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА
    2026-11-14 19:32:00
    ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ
    2026-11-13 20:02:00
    ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ
    2026-11-13 16:01:00
    ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА
    2026-11-12 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА
    2026-11-11 21:56:00
    ЕРӨНХИЙ САЙД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛАВ
    2026-11-11 17:26:00
    ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2026-11-11 16:05:00
    “ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ
    2026-11-11 14:25:00
    ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
    2026-11-11 09:39:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!