Гомбожавын ЗАНДАНШАТАР
| 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Эхнэр, дөрвөн хүүхэдтэй. | |
|
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ |
|
| 1987 онд | Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль |
| 1987-1992 онд | ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. |
| 2013-2015 онд | АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач |
|
АЖИЛЛАСАН БАЙДАЛ |
|
| 1992-1995 онд | Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн багш |
| 1995-1998 онд | Хөдөө аж ахуйн банканд эдийн засагч, хэлтэс, газрын захирал |
| 1998-2000 онд | Монголбанкны сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч |
| 2000-2003 онд | “Хаан” банкны дэд захирал |
| 2003-2004 онд | Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд |
| 2005-2010 онд | МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч |
| 2004-2012 онд | УИХ-ын гишүүн |
| 2009-2012 онд | Гадаад харилцааны сайд |
| 2012-2013 онд | МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга |
| 2016-2024 онд | УИХ-ын гишүүн |
| 2017-2019 онд | Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга |
| 2019-2024 онд | УИХ-ын дарга |
| 2024-2025 оны 6 сар | Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга |
| 2025.06.13-нд | Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон. |
|
НОМ БҮТЭЭЛ |
|
| 1994–2025 онд төр, эдийн засаг, ардчиллын чиглэлээр 15 гаруй ном, орчуулгын бүтээл туурвисан. | |
