MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Мэдээ 2025-08-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд 100 жилийн түүхт Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын намтар түүхийг үл таслан, өнөөдрийг хүртэл авч яваад талархал илэрхийлэв. Тэрбээр, манай улсын хүн амын 51 хувь буюу 1.8 сая нь эмэгтэйчүүд байна. Эдгээр охид, эмэгтэйчүүд болон гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, нийгмийн өмнө хариуцлага хүлээж яваа Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн тэрбээр, Засгийн газар байгуулагдсаны дараахан Хүчирхийлэлтэй тэмцэх ажлын хэсгийг байгуулсан. Учир нь сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл газар авч, нийгмийг түгшээж байна.  “Нэг ч хүн хохирох ёсгүй” гэсэн уриа бүхий компанит ажил эхлүүлэн Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан хамтран ажиллаж эхлээд байна. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гаргасан “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг хамтран тэмдэглэх саналыг хүлээн авч, хамтран ажиллах болно гэв.

    Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус холбооноос хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулав. Тухайлбал, “Хавдаргүй монгол эмэгтэй” зорилтот төслийг Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл, Дорнод аймгийн бүх сумдад хэрэгжүүлж, давхацсан тоогоор 21,580 эмэгтэйчүүдийг хөхний болон умайн хүзүүн хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулсан. Мөн 50 мянган иргэнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын болон охид, хөвгүүдэд бэлгийн боловсрол олгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, соёлын арга хэмжээ зохион байгуулсан. Өсвөр насныханд зориулсан “Нандин” төслийг хэрэгжүүлэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, дэлгэцийн донтолтоос өсвөр үеэ хамгаалахад чиглэсэн ажил гүйцэтгэсэн талаараа танилцуулсан юм. “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээнд энэ оны 8 дугаар сарын 31-нээс эхлэн Завхан аймгийн бүх суманд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо хийх, сургалт, мэдээлэл өгөх зэргээр ажиллахаар бэлтгэж байгаа ажээ.

    Түүний дараа Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганцэцэг, Д.Бэлгүүн, тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Нандинцэцэг, Дорноговь аймгийн салбарын тэргүүн Б.Сэмжидтуяа, Дорнод аймгийн салбарын тэргүүн Ш.Ганганмөрөн, Орхон аймгийн салбарын тэргүүн Ц.Ариунаа, нийслэлийн Налайх дүүргийн салбарын тэргүүн Ж.Цэнгэл, Хан-Уул дүүргийн салбарын тэргүүн Л.Отгонцэцэг, Увс аймгийн салбарын тэргүүн Б.Эрдэнэсүрэн нар санал бодлоо илэрхийллээ. Тэд бизнесийн орчныг сайжруулж, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих,  гэр бүлийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах, хувийн өмчийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хот, хөдөөд ялгаатай олгодог байдлыг  арилгах, нэн ялангуяа малчин эмэгтэйчүүдийн өмчтэй байх эрхийг хангах зэрэг сэдвийг хөндөв. “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээг өргөжүүлэн мэргэжлийн эмч нарын баг ажиллуулах, төрөхийн өмнө болон төрсний дараах эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургах “Дэм” төслийг цахимаар хэрэгжүүлэх, нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар хамтран ажиллах зэрэг хүсэлтийг нь Ерөнхий сайд хүлээн авч, тодорхой санал боловсруулан ирүүлэхийг хүсэв.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

    2025-08-26 19:44:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ

    2025-08-26 09:06:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзлаа

    2025-08-25 16:59:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна

    2025-08-25 12:05:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар шинээр баригдсан 17 сургуулийн тулгамдсан асуудлыг есдүгээр сарын 5-ны дотор шийдвэрлэх үүрэг өглөө 

    2025-08-23 17:06:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Лаос Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

    2025-08-21 20:50:00

    Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ

    2025-08-20 18:20:00

    Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ

    2025-08-20 14:30:00

    Шинэ мэдээ

    Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
    2025-08-26 19:44:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ
    2025-08-26 09:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзлаа
    2025-08-25 16:59:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    2025-08-25 12:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар шинээр баригдсан 17 сургуулийн тулгамдсан асуудлыг есдүгээр сарын 5-ны дотор шийдвэрлэх үүрэг өглөө 
    2025-08-23 17:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Лаос Улсын Гадаад хэргийн сайд бараалхав
    2025-08-21 20:50:00
    Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
    2025-08-20 18:20:00
    Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ
    2025-08-20 14:30:00
    Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
    2025-08-19 17:12:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!