MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Шаардлага хангахгүй эм худалдсаар байна

    Шаардлага хангахгүй эм худалдсаар байна

    2015-06-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    2015.06.03

    Зах зээлд худалдаалж байгаа хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх, зах зээлээс буцаан татах, сэрэмжлүүлэх, иргэдийн чанартай эм, бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх нөхцлийг хангах зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилан сэргийлэх хяналт хийж байна.

    Энэ оны эхний хяналтыг дөрөвдүгээр сард 18 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эм ханган нийлүүлэх 43 байгууллага, дөрвөн эмнэлэг, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг хоёр байгууллага, 266 эмийн сан, нийт 315 байгууллагад хийлээ.  

    Ингэхэд хаяг, шошгын зөрчилтэй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хүчинтэй хугацаа, цуврал, стандартын шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж, улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн зарим эмийн савлагаан дээр бүртгэлийн дугаар бичигдээгүй нийтлэг зөрчил илэрсэн байна.  Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 30 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгснөөс гадна зөвлөмж хүргүүлэн, байгууллага, албан тушаалтан, иргэдэд шийтгэвэр ногдууллаа.  

    Тодруулбал стандартын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй 97 нэрийн, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй давхардсан тоогоор 25 нэрийн, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 74 нэрийн, хадгалалтын дэглэм алдагдсан 13 нэрийн, нийт 209 нэрийн 6 562 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлсэн байна. 31 нэрийн эмийг зах зээлээс буцаан татах үүрэг өгч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслийг хураалаа.  

    Цаашид аюулгүй, чанарын баталгаатай, эм, эмнэлгийн хэрэгслээр иргэддээ үйлчлэхийг эм хангамжийн байгууллагуудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна. 

    Зөвлөмж

    Ø  Эмийг хэрэглэх шаардлагатай тохиолдолд эмчид үзүүлж, өөрийн биеийн онцлогт тохирсон эмийг эмийн жорын маягтанд бичүүлж, эмийн сангаас авах

    Ø  Таны бичүүлсэн эмийн жор зөв маягтанд бичигдсэн, стандартад заасан мэдээлэл агуулсан, гаргацтай, баллаагүй байх

    Ø  Жоронд бичигдсэн эмийг яаж хэрэглэх талаар эмч, эмийн сангийн жор баригчаас зөвлөгөө авах

    Ø  Та ямар төрлийн эмийг хичнээн хэмжээгээр хэрхэн хэрэглэх нь таны эмчлүүлэх гэж буй өвчнөөс хамаарах ба эмчлэгч эмчийн зөвлөгөөг авах

    Ø  Эмийг хэрэглэх үед харшлын ямар нэгэн шинж илэрвэл эмч, эмийн мэргэжилтэнд мэдэгдэх

    Ø  Биеийн байдал дээрдэж ямар нэгэн зовиургүй болсон ч эмчийн бичсэн эмийг үлдээлгүй уух

    Ø  Эм уух цагийг баримтлах

    Ø  Эмийн сангаас эм авахдаа таны авч буй эм нь дараах мэдээллийг бүрэн агуулсан эсэхийг нягтлан, эмийн сангийн жор баригчаас тодруулах хэрэгтэй

    Эмийн сав, баглаа боодол дээрх хаяглалт, тэмдэглэгээ нь

    дараах мэдэээллийг агуулсан байна. Үүнд:

    Ø  Эмийн нэр /олон улсын болон худалдааны/

    Ø  Эмийн хэлбэр /шахмал, үрэл, уусмал гэх мэт.../

    Ø  Эмийн тун хэмжээ, тоо ширхэг  /500мг, 10ш, гэх мэт.../

    Ø  Эмийн үйлдвэрлэгчийн нэр

    Ø  Эмийн цувралын дугаар

    Ø  Эмийг хэрэглэх арга

    Ø  Эмийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хүчинтэй хугацаа

    Ø  Эмийг олгох нөхцөл /жортой эсвэл жоргүй/

    Ø  Эмийн хадгалах нөхцөл

    Ø  Монгол Улсын эмийн бүртгэлийн дугаар /Эмийн санд найруулан бэлтгэсэн эмэнд бичигдэхгүй/

    Эмийг хадгалах горим

    Гэрийн нөхцөлд эмийг зөв хадгалах нь эмчилгээний үр дүнд ихээхэн ач холбогдолтой.

    Ø  Ямар ч эмийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалах. Энэ нь хүүхэд хордохоос сэргийлдэг

    Ø  Эмийг өөрийнх /үйлдвэрийн/ нь саванд хадгалах.

    Ø  Дулаан, гэрлийн нөлөөнөөс хамгаалах. Гал тогоо, угаалгын өрөөнд эмийг хадгалбал чийг дулаан нь эмийн чанарыг алдагдуулдаг

    Ø  Шингэн эмийг хөлдөхөөргүй хадгалах. Тодорхой хадгалах нөхцөл заагаагүй бол заавал хөргөгчинд хадгалах шаардлагагүй

    Ø  Хугацаа дууссан, хугацаа тодорхойгүй, нэр, хаяг нь бүрэн уншигдахгүй эмийг шууд устгах 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!