MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » 11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа

    11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа

    2015-04-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    2015.04.13

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл улсын хэмжээнд өрнүүлсэн “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд Дэд бүтцийн хяналтын болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрынхан барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг салбарт хийсэн ажлаа тайлагналаа.

    Дээрх салбаруудад гарч байгаа осол аваарийг бууруулах, урьдчилан сэргийлэх,  ажилтнуудын ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар, аюулгүй байдлыг хангуулах, газар хөдлөлтийн үеийн бат бэхэд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор хяналт шалгалт хийн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулжээ.

    Улсын хэмжээнд 275 барилга байгууламжид хяналт шалгалт хийснээс өсвийн хөрөнгөөр баригдсан 39, төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан 27, осол гарсан 28 барилгын 94 аж ахуйн нэгж, 42 иргэний барилга байгууламж, барилгын материалын 6 үйлдвэр, Улаанбаатар-Дархан чиглэлийн зам, замын байгууламжийн ашиглалт, шинэчлэлт, засвар арчлалт, Улаанбаатар болон Өмнөговь аймгийн 25 лифтийн шинэчлэл, “Ургах наран” хорооллын бохир усны гадна шугам сүлжээ, “Налайх-Улаанбаатар”, “Туул-1” бохир ус цуглуулах гол шугам сүлжээний 2 дугаар үе шатны ажил хамрагдсан байна.

    Хяналт шалгалтаар 2479 зөрчил илрүүлж 669 буюу 27 хувийг нь газар дээр нь арилгуулжээ. Мөн эрсдэл ихтэй 53, дунд эрсдэлтэй 61, бага эрсдэлтэй 161 объект байгааг тогтоосон байна.

    Барилга байгууламжийн чанар, техникийн аюулгүй байдалтай холбоотой 1844 зөрчил илэрснээс 31.4 хувь нь техникийн бичиг баримтын бүрдүүлэлтэд, 5.8 хувь нь зураг төслийн боловсруулалтад, 38.9 хувь нь барилга угсралтад,9.5 хувь нь материалын чанар байдалд, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой 635 зөрчил илэрсний 69.1 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдалд, 30.9 хувь нь хөдөлмөрийн харилцаанд  илэрчээ. 

    Аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналтын систем  хангалтгүй, хэрэгжүүлдэггүй,мэргэжилтэй боловсон хүчин, мэргэжлийн ажилчидгүй, машин техник, тоног төхөөрөмж муу аж ахуйн нэгжийг тендерт шалгаруулдаг, барилга байгууламж, авто зам, гүүрийн зураг төсөл нь норм дүрэм, стандартын шаардлага хангахгүй, хайгуул, судалгааны ажил дутуу, техник-ашиглалтын түвшингийн судалгааг нарийвчлан тогтоогоогүй, инженер-геологийн судалгаа нь бодит байдалтай нийцдэггүй зэргээс зөрчил дутагдал гарч байна.

    Мөнулсын экспертизийн албань илэрч байгаа зөрчил дутагдалд судалгаа дүгнэлт хийдэггүй, зураг төсөл зохиогч болон экспертүүдэд хариуцлага тооцдоггүй, хяналт тавьдаггүй, барилга, байгууламжийн байршлыг өөрчлөх, батлагдсан зураг төслийн дагуу барьдаггүй, зураг төслийг дур мэдэн өөрчилдөг, баримт бичиг дутуу, зураг төсөл хянагдаж баталгаажигдаагүй байхад барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгодог нь зөрчил гарах нөхцлийг бүрдүүлжээ.

    Өргөх зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан, баталгаажилтгүй, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангадаггүй, хэрэглүүлж хэвшээгүй, аюулгүйн бүс шаардлага хангадаггүй, аюулгүй ажиллагааны дүрэм журамгүй, мэргэжлийн бус иргэдийг ажиллуулдаг, ажиллагсдыг аюулгүй ажиллагаанд сургаж, зааварчилгаа өгдөггүй, дотоод хяналт тогтмолжоогүй, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хөрөнгө төсөвлөдөггүйгээс осол аваар гарч байна.

    Хяналт шалгалтаар илэрсэн, зөрчил дутагдал арилаагүй байхад улсын комисс барилгыг хүлээн авдаг гээд хариуцлага сул, захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч нар Барилгын тухай хуульд заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүй, тэдний хайнга, буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчил дутагдал ч байна.

    Хяналт шалгалтын дүнг үндэслэн удаа дараа осол гаргаж хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон, төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, байгууламж барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр доорх нэр бүхий 11 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх саналыг холбогдох яаманд хүргүүлэхээр тогтлоо. 

    Мөн Барилга, хот байгуулалт, Сангийн яам, Эрчим хүчний яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн Засаг дарга болон хууль хяналтын байгууллагад хандан цаашид авах арга хэмжээний саналаа хүргүүлэхээр боллоо. 

    Тухайлбал тендерт шалгарч төсвөөс мөнгөө бүрэн авсан ч ажлаа гүйцэд хийгээгүй аж ахуйн нэгжүүдийг “Хар жагсаалт”-д бүртгэн дахиж тендерт оролцуулахгүй байх, хуулийн байгууллагад асуудлыг нь тавих, нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдийн барьж байгаа барилгуудыг эрчим хүчээр хангахгүй байх, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг чөлөөлөх тухай албан тоот илгээхээр шийдвэрлэлээ. 

    Аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зардлыг төсөвлөж зарцуулж байх, аюулгүй байдлаа бүрэн хангасны дараа барилгын ажлаа эхлүүлэх, дотоод хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.

    МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаас гаргасан дээрх шийдвэр нь барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дарамталж, хааж боосон хэрэг биш. Гагцхүү хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй ослоос зайлсхийх зорилготой гэдгийг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд тэмдэглэлээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйлдвэрлэлийн ослоор 90 гаруй хүн амиа алдсан байна. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!