MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Онгоцны түлшний хоёр дахь эх үүсвэртэй болно

    Онгоцны түлшний хоёр дахь эх үүсвэртэй болно

    Мэдээ 2015-03-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, орлогч дарга Ц.Амраа, МИАТ ХК-ийн нислэг үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд, Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар нартай уулзаж онгоцны түлшний хоёр дахь эх үүсвэртэй болох ажлын явцын талаар үүрэг даалгавар өглөө.

    МИАТ ХК алдагдалтай ажиллаж, эдийн засгийн байдал нь хүндрэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол шатахууны үнэ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд шатахууны үнийн зөрүүгээс 763 сая төгрөгийн алдагдал хүлээсэн гэдгийг МИАТ ХК-ийн нислэг үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд хэлсэн.

    “АИ-92 бензин литрийг нь 3000 төгрөгөөр машинд нь шахахыг жолооч нар зөвшөөрөх үү? Адилхан чанартай гурилыг хоёр дахин өндөр үнээр авах талхны цех хаанаас олох вэ? Талхчин, таксичин, эрүүл хүн ойлгохгүй, үнэмшихгүй үнэ. Тэгвэл ийм явдал МИАТ-д тоглоом биш шоглоом болж, ашиг биш алдагдал нүүрлээд удаж байна. Хувийн компанид илүү их ашигтай гэрээ улсын компанид маш их алдагдалтай байна. Энэ үнийг эцсийн эцэст МИАТ биш  ард иргэд төлж байгаа. Тиймээс уг асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. МИАТ-ын алдагдлыг бууруулах эхний ажил бол ганц эх үүсвэртэй түлш нийлүүлдэг хараат байдлаас ангижрах. Монополийг халж байж Монголын МИАТ-ын алдагдал бууна” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

    Харин Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Онгоцны түлшний хоёр дахь эх үүсвэртэй холбоотой ажлыг Газрын тосны газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран зохион байгуулж байна. БНХАУ болон ОХУ-аас түлш нийлүүлэх боломжтойг судалсны дээр хадгалах сав, тээвэр ложистикийн асуудлыг нарийвчлан судалж байгаа. Үнийн хувьд Сингапурын биржийн үнэ дээр суурилсан олон улсын жишгээр тооцохоор тохиролцож, ойрын хугацаанд санамж бичиг байгуулан бэлтгэл ажлаа хангаад гэрээгээ байгуулна. Ингэснээр ирэх дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сарын эхнээс татан авалт хийх боломжтой болно” гэдгийг Ерөнхий сайдад танилцуулсан.

    Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд түлш авдаг олон эх үүсвэртэй,  нөөцөлдөг том савтай, зөөвөрлөдөг тусгай цуваатай болохыг Газрын тосны газар, Улаанбаатар төмөр замын удирдлагуудад үүрэг болголоо. Замын-Үүдэд 2000 тоннын хадгалах сав байрлуулах, зөөвөрлөх цистернийг зориулан бэлтгэх ажлыг шуурхай, бодитой шийдэх арга хэмжээ авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

     

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав

    2026-04-29 18:31:00

    Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

    2026-04-29 17:57:00

    Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ

    2026-04-29 17:10:00

    Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    2026-04-29 14:59:00

    “Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно

    2026-04-28 16:46:00

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

    2026-04-28 14:12:00

    Н.Учрал: “Эрх чөлөөний дөрвөн зам” бол авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм

    2026-04-24 12:53:00

    Түлш, шатахууны үнэ өсөхгүй

    2026-04-23 14:30:00

    Шинэ мэдээ

    Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
    2026-04-29 18:31:00
    Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов
    2026-04-29 17:57:00
    Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ
    2026-04-29 17:10:00
    Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    2026-04-29 14:59:00
    “Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
    2026-04-28 16:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    2026-04-28 14:12:00
    Н.Учрал: “Эрх чөлөөний дөрвөн зам” бол авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм
    2026-04-24 12:53:00
    Түлш, шатахууны үнэ өсөхгүй
    2026-04-23 14:30:00
    Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    2026-04-22 16:31:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!