MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах зөрчил нийтлэг байна

    Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах зөрчил нийтлэг байна

    2015-02-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    2015.02.13.

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд Цагаан сарын баярыг угтаж хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтын явцад нийт 1650 зөрчил илрүүлж, 773 зөрчлийг газар дээр нь арилгуулан, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэв. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд нийт 13657.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулан барагдуулж, хүнсний бүтээгдэхүүнээс 660 дээж авчлабораторийн шинжилгээнд хамруулаад байна.

    Илэрсэн зөрчил дутагдлаас дурьдвал:

    -Шалгалтын явцад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 517 төрлийн 4561 ширхэг 9781,1 мян.төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, хадгалалтын горим алдагдаж чанарын шаардлага хангахгүй болсон 1218,0 мян.төгрөгийн 180 кг махыг устгуулахаар, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалсан нийт 607.100  мян.төгрөгний үнэ бүхий 10 төрлийн 161 ширхэг тамхи, 5 төрлийн 37 ширхэг архийг хурааж, улсын орлого болгуулахаар улсын байцаагчийн нийт 18 акт тогтоож, Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Нийслэлийн орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна.

    -Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр хороо, “Шилэн зах”-ын лангуунд холбогдох бичиг баримтгүй, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлгүй худалдаалагдаж байсан архи, согтууруулах ундааг битүүмжилж, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус 0,5 литрийн “Тансаг” нэрийн архинаас дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжилгээнд өгөв. Тус худалдааны төвд худалдаалагдаж байсан нь 43 хайрцаг, 752 ширхэг архи, согтууруулах ундааг лац тавьж битүүмжилсэн бөгөөдлацыг хөндөж, битүүмжилсэн архи, согтууруулах ундааг зөөвөрлөж, нуун дарагдуулсан тул харъяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.

    -Хаяг шошгын зөрчилтэй худалдаалагдаж байсан 14 нэр төрлийн /хэвийн боов, “Бабула” нэрийн тараг, эрдэнэшиш, 2 нэр төрлийн ууттай чанадаг бэлэн гоймон, сармистай зөгийн бал, лимонтой зөгийн балтай цай, ундаа ,тахианы мах амтлагч, “Жем интернэшнл” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Тэргүүн” цагаан архи /380-ийн 0.25, 0.5 граммаар савлагдсан/-зэрэг бүтээгдэхүүнүүдийг татан авалт хийлгэж, импортлогч байгууллагууд болон үйлдвэрлэгчдэд мэдэгдэж, хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгүүлээд байна.

    -Дархан-Уул аймагт “Тээвэр Дархан” ХК-ийн “Дархан” захын 5, 8, 9 дүгээр лангуунуудад худалдаалагдаж байсан Киркизстан улсад үйлдвэрлэсэн “Мини десерт” нэртэй арахис, абрикос, клубника нэрийн чихрийн цуглуулгыг Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 42 дугаар лангуунаас худалдан авсан зарлагын баримттай Чихрийн цуглуулгын шошгон дээр 2013 оны 11 сарын 01-нд үйлдвэрлэсэн 1 жил хадгалах хугацаатай гэж бичигдсэн байгааг 2014 оны 09 сарын 01 гэж үйлдвэрлэсэн он сар өдрийг өөрчлөн засварласан, 2015 оны 01 сарын 16-нд үйлдвэрлэсэн хадгалалтын хугацаа дууссан “Очир дагинас” ХХК-ийн “Одод” нэрийн чанамал хиам, “Траст трейд” ХХК-д 2015 оны 01 сарын 28-нд үйлдвэрлэсэн “Зэрэглээ” нэрийн чанамал хиамны хадгалалтын хугацаа дууссан, үйлдвэрлэсэн огноо тавиагүй  зөрчлийг илрүүлж, нийт 4 нэр төрлийн 25 ширхэг 2,3 кг 68900 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг акт үйлдэн хураан авч устгалаа.

    -Булган аймагт Булган сумын “Баянзүрх” хүнсний дэлгүүрт хаяг шошгогүй, 7 кг-аар савлагдсан 8 уут өттэй хатаасан жимс худалдаалж байсныг акт үйлдэн устгалын комисст хүлээлгэн өгсөн байна.

    -Дорнод аймагт чанарын шаардлага хангахгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн аягатай шоколад, “Qiaokeli” чихрийг хураасан байна.

    Шалгалтанд хамрагдсан газруудад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, 44 аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын ажилтан, ажиллагсдад холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт зохион байгуулж,  32 төрлийн “Зөвлөмж” боловсруулан аж ахуйн нэгж, иргэнд тарааж ажиллалаа.

    Аймаг, орон нутгийн аж ахуйн нэгж, иргэд нийслэлийн Барс, Нарантуул зэрэг томоохон худалдааны төвүүдээс хугацаа нь дууссан барааг ихээр худалдан авч, орон нутагтаа худалдаалж байгаа зөрчил нийтлэгээр илэрч байна.

    Иймд:

    Үйлдвэрлэгчид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах, хэрэглэж дуусах хугацааг бүтээгдэхүүний шошгод бүрэн тусгаж байх;

    Импортлогч, худалдаа эрхлэгчид хаяг шошгын зөрчилгүй, хадгалах хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнийг импортолж, худалдаалахад анхаарах;

    Үйлдвэр, импортлогч, бөөний төвөөс худалдааны газрууд бараа бүтээгдэхүүнийг авахдаа гарал үүсэл нь тодорхой, хадгалах болон хэрэглэх хугацаа дуусаагүй, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг авч худалдаалах;

    Хэрэглэгчид бараа, бүтээгдэхүүнийг сонгож авахдаа хаана үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа дууссан эсэхийг сайтар шалгаж худалдаж авах;

    Ил задгай, шаардлага хангахгүй газар худалдаалж буй хаяг шошго нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;

    Гэрийн нөхцөлд хоол хүнсээ цэвэр нөхцөлд , зөв бэлтгэж, хадгалж, сайн боловсруулж хэрэглэх;

    Зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдаалж буй тохиолдолд харъяа нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх шаардлагатай байна.

    МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!