MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Баян-Өлгий аймагт хоёр хүн мөнгөн усанд хорджээ

    Баян-Өлгий аймагт хоёр хүн мөнгөн усанд хорджээ

    2015-01-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    2015.01.27

    Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэн, 25 настай, эрэгтэй Е нь энэ сарын 17-ны өдрөөс толгой нь эргэн халуурч, нүдний угаар хүчтэй өвдөж, биеэр улаан тууралт гарсны улмаас сумынхаа эмнэлэгт ханджээ.

    Өвчтөн өнгөрсөн оны 10 дугаар сард мал нядалж байх үедээ баруун гарын дунд хурууг гэмтээж эмнэлэгт 10 хоног эмчлүүлж байгаад гарсан байна. Эмчлүүлсэн  хуруундаа дахин гэмтэл учруулсан тул эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн ч өөрийн хүсэлтээр оточ гэгдэх Х.Аблайханд хандан гэрээр өдөрт хоёр удаа гурав хоног мөнгөн усны эмчилгээ хийлгэжээ. Гэсэн ч биеийн байдал нь улам дордон сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. 13 настай, эрэгтэй Н нь ахынхаа эмчилгээ хийлгэж байсан өрөөнд орж гарсан өдрөөс хойш бөөлжиж халууран, толгой нь өвдөж, бүх биеэр нь улаан тууралт гаран, хоолонд дургүй болж аюулхай, гэдсээр хүчтэй өвдөж  сэхээний тасагт эмчлүүлж байна.  

    Эмчийн үзлэгээр дээрх хоёр хүн мөнгөн усны хордлого авсан нь тогтоогдсон учир эмийн эрчимтэй эмчилгээ хийх, Улаанбаатар хотын Хордлогын төвд эмчлүүлэх шийдвэр гаргажээ.

    Энэ сарын 21-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд оточ гэгдэх Х.Аблайханы гэрт очиж төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн байна.

    Х.Аблайхан нь 1985 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн, сувилах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, 1992 онд нөхөн сэргээх эмчилгээний сувилагч мэргэжил эзэмшсэн үнэмлэхтэй.

    Тэрбээр мөнгөн усны эмчилгээ хийх аргыг удмаасаа өвлөн авч 10 орчим жил эмчилгээ хийж байгаа. Нэг сард дунджаар таван хүнд ясны идээт үрэвслийн эсрэг эмчилгээг мөнгөн ус ашиглан хийдэг гэнэ. Иргэдийн хүсэлтээр эмчилгээ хийдэг гэх боловч эмчлүүлсэн хүмүүсийн бүртгэл, тэмдэглэл байхгүй байжээ.

    Сувилагч мэргэжилтэй хэрнээ зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийж хүний эрүүл мэндийг хохироосон, тодорхой хаяг, шошгогүй, гарал үүсэл, зориулалт нь тодорхой бус, хувь хүнээс авсан гэх мөнгөн ус, химийн бодис, тосоор эмчилгээ хийсэн үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж байна. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!