MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО

    МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО

    Мэдээ 2026-10-01
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан (2026.10.01) БНКазУ-ын Астана хотод боллоо. Комиссын хуралдааныг Монгол Улсын Шадар сайд, комиссын Монголын хэсгийн дарга Н.Номтойбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд, комиссын Казахстаны хэсгийн дарга А.Сапаров нар даргалав. 

    Түүх, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, стратегийн түншлэлийн харилцаатай хоёр орны хувьд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн нөөц бололцоо байгааг талууд тэмдэглээд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг дэмжин ажиллахаар тохиролцлоо. Талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглал”-ын дагуу худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн, хоёр улсын эрх бүхий байгууллагуудын хооронд Эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааны талаар хамтран ажиллах боломжтой чиглэл, механизм болон хамтарсан төсөл хэрэгжүүлэх эрэлт, хэрэгцээг судалж тодорхойлохоор тогтов. Хуралдаанаар тээвэр логистик, геологи, уул уурхай, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, эрүүл мэнд, мэдээллийн технологи, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх чиглэлээр хамтарсан протокол байгуулав.  

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан худалдаа, эдийн засгийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг ирэх онуудад өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхийлөгч К.Токаев нарын айлчлалаар харилцан тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгоход бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Монгол Улсын гадаад худалдаа идэвхжиж, экспортын боломж нэмэгдэж буй энэ үед шинэ зах зээлд экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд Төв Азийн орнуудтай, тэр дундаа Казахстан Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Энэ хүрээнд “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт Худалдааны түр хэлэлцээр” нь чухал үүрэгтэй бөгөөд эрүүл ахуй, худалдааны, техникийн болон гаалийн саад тотгорыг арилгах, харилцан уялдуулах, транзит тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг дурдав. Хоёр орны Төрийн тэргүүн нарын түвшинд тохирсон тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд онцгой ач холбогдол өгч буй учраас шинээр маршрут нээх, одоо байгаа тээврийн холболтыг сайжруулах, бараа бүтээгдэхүүний экспорт, импортын урсгалыг нэмэгдүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг өргөжүүлэх таатай орчныг бүрдүүлэх нь үр өгөөжтэйг тодотголоо. Мөн Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр хоёр талын ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгохын төлөө буйгаа илэрхийлэв. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг оролцуулсан хамтарсан сургалт, тэр дундаа өндөр уулнаас аврах ажиллагааны дадлага, сургуулилалтыг зохион байгуулах, чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсаас экспортлох зорилгоор стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны холбогдох байгууллагууд санамж бичиг байгуулсанд баяртай буйгаа илэрхийлэв. 

    Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номингийн зүгээс хоёр улсын мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэх, олон улсын сүлжээний гарц, харилцаа холбооны дэд бүтцийн хувьд хоёр улсын газарзүйн байршлыг харгалзан харилцан холбогдох чиглэл, маршрутыг хамтран судлах саналаа илэрхийллээ. 

    Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд, комиссын Казахстаны хэсгийн дарга А.Сапаров хоёр улсын Ерөнхийлөгч нарын айлчлалаар тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хамтарсан төсөл, хөтөлбөрүүд тун чухал байгааг онцоллоо. Тэрбээр, худалдааны эргэлт нэмэгдэж буй ч тээвэр логистикийн шинэ дөт замыг нээж, худалдаа, эдийн засгийн салбарыг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатайг тодотгож байна. “Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт Худалдааны түр хэлэлцээр” -т нэгдэн орсноор хоёр улсын хувьд бизнесийн шинэ боломжууд нээгдэж, хими, эмийн бүтээгдэхүүн, барилга, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэх боломжтойг онцлон тэмдэглэв. 

    Талууд энэ удаагийн хуралдааныг Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын Төрийн тэргүүн нарын харилцан хийсэн айлчлалын тохиролцоог хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж, протоколд тусгасан арга хэмжээг бодит ажил болгоход нягт хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийллээ. 

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО

    2026-10-01 18:26:00

    ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

    2026-10-01 16:19:00

    ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР КАЗАХСТАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД А.САПАРОВТОЙ УУЛЗЛАА

    2026-10-01 16:03:00

    Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

    2026-10-01 11:35:00

    ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА

    2026-10-01 08:32:00

    ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ

    2026-10-01 08:02:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТУЛГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛИЙГ АРИЛГАНА

    2026-10-01 07:39:00

    УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

    2026-09-30 10:29:00

    Шинэ мэдээ

    МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО
    2026-10-01 18:26:00
    ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ
    2026-10-01 16:19:00
    ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР КАЗАХСТАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД А.САПАРОВТОЙ УУЛЗЛАА
    2026-10-01 16:03:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа
    2026-10-01 11:35:00
    ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА
    2026-10-01 08:32:00
    ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ
    2026-10-01 08:02:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТУЛГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛИЙГ АРИЛГАНА
    2026-10-01 07:39:00
    УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА
    2026-09-30 10:29:00
    УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
    2026-09-30 09:06:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!