MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ч.НЯМДАВАА: Иргэд, аж ахуйн нэгжүүдэд самар түүхдээ 30 хувиас битгий хэтрүүлээрэй гэж онцгойлон анхааруулмаар байна

    Ч.НЯМДАВАА: Иргэд, аж ахуйн нэгжүүдэд самар түүхдээ 30 хувиас битгий хэтрүүлээрэй гэж онцгойлон анхааруулмаар байна

    2020-09-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Өнгөрсөн оны мөн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 1-ийг хүртэл хуш модны самар түүх, худалдан борлуулах, экспортлохыг хориглоод байсан. Харин энэ жилийн тухайд 09 сарын 10-аас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэж, ашиглаж эхэлнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/577 тоот тушаалын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавин ажиллаж байна. Иргэд болон аж ахуйн нэгжүүд самар бэлтгэхдээ юунд анхаарах талаар МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа зөвлөж байна.

    -Энэ жилийн тухайд хуш модны самар бэлтгэх, ашиглах хугацааг 09 сарын 10-аас эхлүүлэх гэж байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд самар түүхдээ юуг анхаарах ёстой вэ?

    -Тухайн жилийн цаг уур, орчин, ус чийгээс хамаараад байгалийн дагалт баялагийн ургах хугацаа харилцан адилгүй. Энэ жилийн хувьд цаг агаар тааламжтай байсан учраас Ойн судалгаа, хөгжлийн төвөөс самрын болц 9 сарын 10 орчимд гүйцэнэ гэж тогтоосон.  Иргэд, аж ахуйн нэгжүүд 09 сарын 10-аас дараа оны 03 сарын 10-ны хооронд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самрыг бэлтгэж болно. Гэхдээ БОАЖ-ын сайдын гаргасан А/577 буюу “Ойгоос хуш модны самар бэлтгэж, ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” тушаалд заасан бүсээс бэлтгэн ашиглана. Үүнд, үйлдвэрлэлийн зориулалтаар ой бүхий 8 аймгийн 25 орчим сумаас, ахуйн зориулалтаар 10 аймгийн 38 сум, Нийслэлийн ногоон бүсээс түүж бэлтгэнэ.  

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас уг тушаалын хэрэгжилтийг хангах, хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнээс гадна самар түүх гэж буй хүн нэг бүрт “Тухайн орчныхоо самрын 30 хувиас бүү хэтрүүлэн түүгээрэй” гэж онцгойлон анхааруулмаар байна.

    -30 хувиас хэтрүүлэн түүхгүй байх. Яагаад та үүнийг онцлох болов?

    -Энгийнээр хэлэхэд хүмүүс байгалийн баялагийг байгальтайгаа хувааж, зүй зохистойгоор хамтарч ашиглах хэрэгтэй.  Хүн нийт ургасан самрын 30 орчим хувийг л авч ашиглах ёстой юм. 30 хувийг нь зэрлэг гахай, хэрэм, баавгай, жирх, булга гээд хушны самраар хооллодог ойн амьтдад, 40 хувийг нь байгальд үрийг нь үлдээж нөхөн сэргэх боломжийг нь хангаж өгөх нь чухал шүү дээ. 

    Хуш мод өөрөө урт хугацаанд ургадаг, орчин нөхцөл их голдог, байгалийн давагдашгүй хүчин зүйлд амархан өртдөг онцлогтой. Байгальд үлдэж байгаа үр нь 40-50 жилийн дараа үр шимээ өгч эхэлдэг. Байгаль өөрөө үрийг нь авч үлдэн нөхөн сэргээх процессоо байгалийнхаа жамаар зохицуулж байдаг. 

    Хүн бол гуравдугаар хэрэглэгч. Энэ гурвын зохицолдолгооноос байгалийн зүй зохистой ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт ихээхэн хамаардаг. Гэтэл манайхан нэг модны самрыг юу ч үлдээлгүй дуустал нь түүчихдэг. Болц нь гүйцээгүй байхад мунадсаар модыг үхжихэд хүргэдэг. Үүнийгээ л болих хэрэгтэй. Өнгөрсөн жил гэхэд өлдсөн баавгай айл амьтан руу дайрч ямар аюултай зүйл тохиолдлоо. Энэ чинь байгалийн дагалт баялгийн зүй зохистой ашиглалт, харьцаа алдагдсанаас л үүдэж байгаа юм. Байгалийн зүй тогтол алдагдаад ирэхээрээ өөрөө гамшиг болдог. Зөвхөн иргэн та авч ашиглах, хүртэх биш цаана нь олон ан амьтан бас байгаль өөрөө байгаа шүү гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй.

    -Иргэн, аж ахуйн нэгж самар бэлтгэхдээ хаанаас зөвшөөрөл авах ёстой вэ?

    -Иргэн ахуйн зориулалтаар самар түүхдээ тухайн сум орон нутгийн Ойн анги болон  байгаль хамгаалагчаас ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийг авна. Үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх бол тусгай зөвшөөрөл бүхий ААН тухайн сум орон нутгийн сум дундын ойн анги болон байгаль хамгаалагчаас эрхийн бичгийг авч, мэргэжлийн хүмүүсээр зөвхөн заагдсан бүсээс түүлгэнэ.

    -Төлбөр болон бэлтгэх самрын хэмжээний тухайд...?

    -Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой. Харин үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхдээ аж ахуйн нэгжүүд кг тутамд 800 төгрөг төлнө. Аж ахуйн нэгжүүд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлэх ёстой байтал нутгийн иргэдээр түүлгэн худалдаад авчихдаг тохиолдол их гардаг. Мэргэжлийн бус хүнээр самар түүлгэсний улмаас модноос унах, бэртэх өөрөөр хэлбэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа алдагдан осол, түймэр гарах нөхцөл бүрэлддэг.  

    -Зохих ёсны зөвшөөрөлгүйгээр самар түүсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

    -Зөрчлийн тухай хуульд зааснаар зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг ашигласан бол иргэнд 300 нэгж, аж ахуйн нэгжид 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авна. Мөн хууль бусаар түүсэн самар жимс, түүхэд ашигласан техник тоног төхөөрөмжийг улсын орлого болгох заалттай.

    -Гүйцэд боловсроогүй самар хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ. Самар шар өвчин үүсгэдэг гэдэг? 

    -Түүхий самар давирхай ихтэй байдаг. Бид самрыг гараараа цөмж иддэг шүү дээ. Тэгэхээр давирхайтай самар эрүүл ахуйн талаас нян үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Учир нь давирхайн дээр эргэн тойрон дахь тоос, шороо элдэв бохирдол наалдана.Түүнийг бид иддэг гэсэн үг. Үүний улмаас шар болон гэдэсний халдварт өвчнүүд үүсэх аюултай. Тиймээс гүйцэд боловсроогүй самар авч идэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Мөн хууль бусаар самар түүж, байгаль орчноо сөнөөхгүй байх хэрэгтэй.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!