MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Орон нутагт урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байна

    Орон нутагт урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байна

    2020-04-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Баян-Өлгий

    Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хүнс, тэжээл, шатахуун тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн жолооч нарт халдвар хамгааллын хувцас өмсүүлэн, эрүүл мэндийн тандалт судалгаанд хамруулж, Цагдаагийн газартай хамтран ачаа буулгах явцад иргэдтэй харьцахгүй байхыг анхааруулж, хяналт тавин бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.

    Булган

    МХЕГ-ын дарга, ЭМДЕГ-ын дарга нарын хамтран баталсан 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/122 тоот “Эрүүл мэндийн даатгалын сан болон сангаас санхүүжиж буй эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу аймгийн “Нэгдсэн эмнэлэг”, “Цоожид”, “Эмийн цэцэглэн” Өрхийн эрүүл мэндийн төв, “Ман-Од”, “Сожид”, “Цанлиг”, “Энх-Үрс” зэрэг хувийн хэвшлийн ортой эмнэлэгүүдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн даатгалын тасаг хамтарсан хяналт шалгалт хийж байна.

    Говьсүмбэр

    Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны төлөвөлөгөөнд тусгагдсаны дагуу “Тохижилт сүмбэр” ОНӨААТҮГ–ын хог хаягдлын төвлөрсөн цэг болон гүний худаг, ус түгээх байр нийт 7 объектод Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт болон байгаль орчны хяналтаар төлөвлөгөөт шалгалт хийлээ. Шалгалтаар хог хаягдлын төвлөрсөн цэг нь 3.15 “Хог хаягдлын менежментийг шалгах” кодтой хяналтын хуудсаар  дунд эрсдэлтэй, төвлөрсөн бус эх үүсвэр нь 3.5 кодтой “Ундны усны чанар, аюулгүй байдлыг шалгах” хяналтын хуудсаар дунд эрсдэлтэй үнэлэгдэв.

    Шалгалтын явцад ундны усны 7 дээж, эрүүл зүйн нян судлалын арчдасны 18 дээж авсан бөгөөд шинжилгээний хариу гараагүй байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 15 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэв.

    Завхан

    2020 оны төлөвлөгөөт хяналтаар Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан сумдын Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм, эмчилгээ оношлогооны тусламж, эм биобэлдмэлийн чанар аюулгүй байдалд шалгалт хийж, Covid-19 вирусийн халдварын эрсдэлээс сэргийлэх талаар хийж буй халдваргүйтгэлийн ажил, тусгаарлан сэргийлэх, ажиглалтын байрны эрүүл ахуй халдвар хамгааллын нөхцөл бэлэн байдлыг шалгаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

    Орхон

    Фарос ХХК-ийн агааржуулалтын тоног төхөөрөмж ачсан ачаа тээврийн тиртэй 2 автомашинд ариутгал халдваргүйтгэлийг Хөх билэгт ХХК-иар хийлгүүлж, аймгийн Цагдаагийн газартай хамтран хяналт тавьж, цагдаагийн хяналтад хилийн боомт руу буцаав.

    Өвөрхангай

    Бат-Өлзий сумын ойн мэргэжлийн байгууллагуудад Хархорин сум дахь сум дундын Прокурорын газартай хамтран байгаль орчин, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтаар зарим ойн мэргэжлийн байгууллагуудын хөрөө рамнууд нь ажилчиддаа хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, хувцас олгодоггүй, цахилгааны аюулгүй байдал хангалтгүй, гал түймрийн аюул ослоос сэргийлэх багаж хэрэгсэлгүй, хяналтын камергүй, Мэргэжлийн хяналтын газраас тавьсан албан шаардлагыг удаа дараа хэрэгжүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн тул 4 ойн мэргэжлийн байгууллагын мод боловсруулах үйл ажиллагааг түр зогсоолоо.

    Мөн коронавируст /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн БСУГ-тай хамтран урин дулааны улирал ирж байгаатай холбоотой хүүхдүүд амны хаалтгүй, харгалзах асран хамгаалагчгүйгээр олноор цугларч байгааг таслан зогсоох зорилгоор аймгийн хэмжээнд ЕБС, СӨББ-ын багш ажилтнууд харъяа нутаг дэвсгэртээ эргүүл хяналт хийх ажлыг зохион байгуулж байна.

    2020.04.22-ны өдөр аймгийн хэмжээнд 447 хүүхдэд мэдээлэл зөвлөгөө өгч тоглоомын талбай, гудамж талбайгаас гэрлүү нь буцааж, амны хаалтгүй явсан 72 иргэнд амны хаалт зүүх талаар шаардлага тавьж зөрчлийг газар дээр нь арилгуулав.

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

    Коронавируст халдвар /COVID-19/ болон бусад халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ бол амны хаалт, нэг удаагийн бээлийг тогтмол, зөв хэрэглэх, хүн хоорондын зай /1-2 метр/-г баримтлах, аж ахуйн нэгж байгууллага болон айл өрхийн өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол, чанартай хийх юм. Тиймээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагуудаас гаргасан тогтоол, захирамж, тушаал, заавар, журмын хэрэгжилтийг хангуулан ажиллахаар 38 хяналтын чиглэлийн 326 улсын /ахлах/ байцаагчид эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын 2865, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын 4000, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын 890, дэд бүтцийн хяналтын 7856, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын хяналтын 523, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын 312, агаарын чанарын хяналтын 357, экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын 260 нийт 17063 объектод 30 төрлийн мэдэгдэл, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна. Энэхүү мэдэгдлээр байгууллагуудын үйл ажиллагааны онцлогт нь тохируулан ААНБ бүр зөвхөн амны хаалт зүүсэн ажилтан, албан хаагч, үйлчлүүлэгчдийг нэвтрүүлж, объектод нэвтрэхээс өмнө биеийн халууныг хэмжиж, бүртгэл хөтлөх, хүний бөөгнөрөл үүсгэх үйл ажиллагаа зохион байгуулахгүй ба үйл ажиллагааны онцлогт тохируулан хүн хоорондын зайг 1.5-2 метр байх нөхцлийг бүрдүүлэх, цэвэрлэгээ, халдваргүйтгэлд МУ-д бүртгэгдсэн, лабораторийн шинжилгээнд хамрагдаж халдваргүйтгэх үйлчилгээ үзүүлдэг нь батлагдсан бодисыг зааврын дагуу хэрэглэх, ажилтан, албан хаагч, үйлчлүүлэгчдийн гар угаах нөхцлийг бүрдүүлсэн байх шаардлагатай ба хаалга болгоны дэргэд гар халдваргүйжүүлэх спиртэнд суурьтай уусмал байршуулсан байх зэрэг шаардлагуудыг тусгасан.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!