MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Орон нутагт ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийгдэж байна

    Орон нутагт ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийгдэж байна

    2020-03-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Архангай

    COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төв болон 18 сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ус хангамжийн эх үүсвэр, худалдаа үйлчилгээний цэг салбар, ШТС, банкны салбар зэрэг нийт 541 ААНБ, хот хоорондын зорчигч тээврийн 55 автобус, 81 таксинд тусгай зөвшөөрөлтэй гурван мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгүүлж хяналт тавилаа. Мөн ариутгал халдваргүйтгэл хийж байгаа бодисын чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор дээж авч МХГ-ын лабораторид шинжилгээнд хамруулахад чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангаж байна.

    Булган

    Дэгдэлт, тархац нь хурдтай өсөн нэмэгдэж буй “Covid-19” өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын дотор их цэвэрлэгээ болон гадна орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэж, зайлуулах, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэх тухай газрын даргын 01/95, 01/100 албан тоотыг 83 обьектод хүргүүлсэн. Үүний дүнд 10876м2 талбайг цэвэрлэж, 56м3 хог хаягдлыг хот тохижуулалтын ангитай гэрээ байгуулсны дагуу тээвэрлүүлэн зайлуулж, аймгийн Эрүүл мэндийн газар нь 53 байгууллага аж ахуйн нэгж, иргэн, 13 усан сан, 12 орон сууцны 52 орцны 29335м2 талбай, 74 автомашинд, 14 аж ахуйн нэгж, өөрийн эзэмшлийн 513 м2 талбайд зөвшөөрөгдсөн бодисыг зааврын дагуу найруулж халдваргүйтгэл хийсэн биелэлттэй байна. Энэ ажил үргэлжилж байна.

    Дундговь

    Коронавирусийн /COVID-19/ халдвар, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, дэн буудлуудад аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчидтай хамтран хяналт шалгалт хийлээ.  Шалгалтаар зочид буудлын орчин, өрөө, тасалгаануудын цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийн талаар судалгаа авч цаашид эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

    Орхон

    Аймгийн засаг даргын “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” А/86 дугаар захирамжийн дагуу Цагдаагийн газартай хамтран эргүүл шалгалтыг хийж, цагийн хязгаарлалт зөрчсөн 2 аж ахуй нэгж, 13 иргэнд зөрчлийн тухай хуулийн 5.13 дэх заалтаар торгуулийн арга хэмжээ авсан. • Чи ми чи ХХК-ийн Мини маркет-1.500.000 төгрөг • Шар цэхий Зул ХХК-ний Алтан хөхий дэлгүүр-1.500.000 • ЧБХ хүнсний дэлгүүр-150.000 • Их хатиган ХХК-150.000 • Эрдэнэт Хараа ЗГБН-үүд-150.000 • Зоригт тэмүүлэл ХХК худалдагч-150.000 • Х-Альфа ХХК-ийн худалдагч-150.000 • Хөдөлгөөний хязгаарлалт зөрчсөн 6 иргэнд 900.000 төгрөг • Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан 2 иргэнд 300.000 төгрөг буюу нийт 4.950.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулан 100% барагдуулсан. Хураан авсан 178 шил архи, 29 сав шар айргийг шийдвэрлүүлэхээр Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар эд зүйл хураах, устгах, улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд МХГ-ын 03/76 тоот албан бичгээр хүргүүлсэн.

    Хэнтий

    Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК, Мал эмнэлгийн газар, Хаан банк, Баян-овоо, Цэнхэрмандал, Батширээт, Бэрх, Норовлин, Хэрлэн, Бор-өндөр, Дархан, Мөрөн, Хэрлэнбаян-улаан, Биндэр, Дадал сумд биелэлтээ ирүүлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэн хамтран ажиллаж байна.

    Ховд

    Нийтийн хог цэвэрлэгээний ажлыг Жаргалант сумын засаг даргын А/69 тоот захирамжийн хүрээнд зохион байгуулж, бүх аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн болон ойр орчмын газрын бохирдлыг цэвэрлүүлж энэ ажилд нийт 105 байгууллагын ажилтан албан хаагчид хамрагдаж 200 гаруй тонн хаягдлыг зайлуулж төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

    Ховд аймагт Худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулж байгаа томоохон захууд, худалдааны төвүүд, нийтийн хоол эрхлэгч аж ахуйн нэгж, Баар ресторан, зочид буудал, банк,  санхүү, нийтийн тээврийн нийт 116 байгууллагын үйлчлүүлэгчдэд зориулж бие засах, гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн байдалд хяналт тавьж, хэрэгжилтийг бүрэн хангуулж ажиллаж байна. Үйлчилгээний байгууллагууд амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй уриатай ажиллаж байна.

    Улсын онцгой комиссын 2020.01.31-ний онцгой №02 тэмдэглэлийн дагуу Аймгийн онцгой комиссын 2020.02.01-ний №03  тоот шийдвэр гаргаж Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, ёслол хүндэтгэл, урлаг, спортын арга хэмжээг зогсоох шийдвэрийн дагуу шашны  15, их дээд дунд сургуулийн спорт 26 заалд хяналт шалгалт хийж, 9 зөрчил илэрсэнийг 100 хувь газар дээр нь таслан зогсоосон байна.

    Мөн зах худалдааны төвүүдийн удирдлагуудтай 2020 оны 03 сарын 10-ны өдөр уулзалт зохион байгуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг танилцуулж,  аж ахуй нэгжийн дотоод хяналтаар 2020.03.11-ний өдрөөс 9 зах, худалдаа төв үйл ажиллагаагаа түр зогсоож, ариутгал халдваргүйтгэл, цэвэрлэгээ хийлгүүлж байна. Хогоо ачуулан улсын байцаагчдын өгсөн үүргийн дагуу зөрчлөө арилгуулан эрсдэлээ бууруулсан тохиолдолд үйл ажиллагааг явуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 3 захын 1100 м2 талбайд ариутгал хийгдээд байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!