MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Катерингийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, хордлого халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өглөө

    Катерингийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, хордлого халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өглөө

    2019-12-19
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр олон хүнийг хамарсан арга хэмжээнд хоол үйлдвэрлэл, хоол хүргэлтийн үйлчилгээг ихээр ашигладаг. Катерингийн үйлчилгээтэй холбоотой болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-аас нийслэлд катерингийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өмнөх жилүүдэд энэ үйлчилгээтэй холбоотойгоор хордлого, халдвар гарч байсан бөгөөд хууль, дүрэм журам, стандартын мөрдөлтийг сайжруулан дотоод хяналтыг тогтмол хийж, хоол хүнсний чанар аюулгүй байдалд анхаарахыг МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат энэ үеэр аж ахуйн нэгжүүдэд сануулав. Уулзалт, хэлэлцүүлгээр түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, дотоод хяналт, эрүүл ахуйн шаардлага, нөхцөлийн талаар мэдээлэл, арга зүйгээр хангаж зөвлөлдлөө.

    Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ дараах зөвлөмжүүдийг анхаарч, мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

    1. Хоол үйлдвэрлэлийн газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагад нийцсэн байх;

    2. Хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг болсон болон түүхий бүтээгдэхүүн холилдох нөхцөл гаргахгүй нэг чигийн байхаар ажлын байрыг зохион байгуулах;

    3. Хүнс, түүхий эдийг хадгалах хөргөх, хөлдөөх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байх;

    4.Хоол үйлдвэрлэл эрхлэгч нь эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг өөрийн үйл ажиллагааны бүх үе шатанд хэрэгжүүлж ажиллах;

    5. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй ус нь “Ундны ус MNS 0900:2018” стандартын шаардлагыг хангасан байх;

    6. Хүнсний  түүхий эд, бүтээгдэхүүнийг баталгаатай эх үүсвэрээс гарал үүсэл тодорхой, шинжилгээнд хамрагдсан баталгаажуулалтын баримт бичгийг дагалдуулан худалдан авах, шаардлагатай бол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулах;

    7. Хоолыг гүйцэд боловсруулах, халуун боловсруулалтыг +95-аас 1000С хэмээс дээш хэмд боловсруулах, хоолны нэр төрөл тус бүрт технологийн карт боловсруулан хянаж баталгаажуулж мөрдөх;

    8. Хоол, хүнсний хадгалах горимыг мөрдөх, урьдчилан бэлтгэж хөргөөсөн хоолыг-40Сөөс, гүн хөлдөөсөн хүнсний түүхий эдийг  -180С –ээс доош хэмд хадгалах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хадгалдаг хөргөх болон хоол халуун байлгах төхөөрөмжийн температур, хоолны хадгалах хугацааг тогтмол хянаж бүртгэл хөтлөх;

    9. Урьдчилан бэлтгэсэн хоолыг маш богино хугацаанд хамгийн ихдээ 2 цагийн дотор -100С хэм хүртэл хөргөж үүний дараа хөргөх, гүн хөлдөөх төхөөрөмжид хийн хадгалах, халуунаар шууд хөргөх, хөлдөөх төхөөрөмжид хийхийг хориглох, эхэлж  орсоныг эхэлж гаргах зарчмыг хатуу баримтлах;

    10.Хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслэлээр тээвэрлэх, боловсруулсан хоолыг зөөвөрлөх нөхцөлд зориулалтын температур баригч бүхий сав, чингэлэгт савлах, ачилтын болон хүлээн авах, хэрэглэгчид олгох үеийн хэмийг хянаж хоол тус бүрт бүртгэл хөтлөх;

    11. Хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, тэдгээрийн сав, баглаа боодол нь Монгол Улсын болон олон улсын стандарт, норматив, техникийн баримт бичиг, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг хангасан байх;

    12. Гадна талбайд болон тусгайлан бэлтгэсэн газарт хоолыг зөөвөрлөн үйлчлэх үед зориулалтын халуун барих, битүүмжлэл бүхий таглаатай сав, төхөөрөмж, хүнсний зориулалтын тэмдэг, тэмдэглэгээтэй нэг удаагийн аяга, таваг, халбага, сэрээ ашиглах;

    13. Хоол, хүнс зөөвөрлөх сав, тээврийн хэрэгслийг угааж, халдваргүйжүүлсэн тухай бүртгэлийг хөтөлж, хэвших;

    14. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эд зүйлстэй биечлэн харьцдаг, тээвэрлэдэг, үйлчилдэг ажиллагсадыг харъяа дүүргийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулан, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд 6 сар тутам хамруулж, эрүүлжилтийг тооцон, өдөр тутам хувийн ариун цэврийн бүртгэлийг бүрэн хөтөлж ажиллах;

    15. Хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар, зөвшөөрөгдсөн бодисоор улирал тутам хийлгэж, бүртгэл хөтлөх;

    16. Нэг удаад  бэлтгэсэн  хоол,  хүнснээс 150 гр-аас доошгүй хэмжээгээр дээж авч +4-өөс +8 хэмд 48-72 цаг хадгалан устгал хийсэн тухай бүртгэлийг тогтмол хөтөлж хэвших;

    17. Хоол үйлдвэрлэлийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийг байгууллагын удирдлагаараа батлуулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах;

    18. Байгууллага нь 50-с дээш ажилтантай  бол  орон  тооны  эрүүл ахуйч,  50-с  доош бол зөвлөх эрүүл ахуйч ажиллуулах;

    19. Хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу байгууллагын дотоод хяналтын журмыг баталж, ахлах тогооч, менежер зэрэг мэргэжлийн хүнд албажуулан хариуцуулж тогтмол хяналт тавих, илэрсэн зөрчил, эрсдэлийг тухай бүр арилгуулж тайлан гаргаж ажиллах;

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!