MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг захирал, эрхлэгч, эмч нарт танилцуулав

    Сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг захирал, эрхлэгч, эмч нарт танилцуулав

    2019-10-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах зорилгоор хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтад нийслэл, 21 аймгийн 252 сургууль, 90 дотуур байр, 385 цэцэрлэг, 7 их, дээд сургууль, 8 МСҮТ, 30 хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд нийт 772 объект хамрагдсан. Энэ шалгалтын дүнг өнөөдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, эмч, ахлах тогооч зэрэг 1000 гаруй хүнд танилцуулж, зөрчил гарахад хүргэж буй шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ. Шалгалтаар дараах зөрчил илэрчээ.

    Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр:

      1. Шалгалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгийн 23 хувьд нь эдэлбэр газар, гадна талбайн тохижилт, цэвэрлэгээ хангалтгүй, гадны талбайн тоглоомын аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, хог хаягдлын цэгийг эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу байгуулж, ашиглаагүй, зайлуулах гэрээ хийгээгүй, 32 хувьд нь ариун цэврийн тоног төхөөрөмж, биеийн тамирын заал, сургалтын тоног төхөөрөмж хүрэлцээгүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангахгүй байна.

      2. Сургууль, цэцэрлэгийн 21.7 хувь нь хичээл эхлэхээс өмнө шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, төсөв мөнгөний дутагдалтайгаас 83.4 хувь нь зөвхөн нэг сарын хугацаанд хэрэглэх халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлсэн, багш, ажиллагсдын 86.9 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан, ажиллагсдыг үзлэг, шинжилгээнд хамруулах талаар эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ хийгээгүй байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцахад сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож болзошгүй байна.

      3. Сургууль, цэцэрлэгийн 8 хувь нь хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах бэлтгэлийг бүрэн хангаагүй, 4.6 хувь нь хэсгийн усан хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоогоогүй, усыг зөөвөрлөх зориулалтын шаардлага хангасан савыг бэлтгээгүй, 6.5 хувь нь “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн бүрдүүлээгүй, гэрээ хийгээгүй, ялангуяа нийслэлд сургуулийн 53 хувь нь зориулалтын бус цайны газартай, 5 хувь нь цайны газаргүй байгаа нь хоол хүнснээс шалтгаалсан хордлого, халдвар гарч болзошгүй нөхцөлийг бүрдүүлж байна.

      4. Сургалтын боловсролын байгууллагууудын их болон урсгал засварыг чанартай гүйцэтгүүлэх, шугам сүлжээнд бүрэн холбох, барилга байгууламжийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, агааржуулалт, ариун цэврийн тоноглолыг хэвийн ажиллагаатай болгох, сургуулиудын цайны газрыг өөрчлөн засварлах, стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх, тоног төхөөрөмжөөр бүрэн хангах, сургуулийн цайны газрыг ашгийн бус үйл ажиллагаа явуулах зохицуулалт хийх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх бодлого зохицуулалтын арга хэмжээ авч, хөрөнгө санхүүжилтийг оновчтой хуваарилаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

      5. Эрүүл мэндийн сайдын баталсан А/145 дугаар тушаалаар сургууль, цэцэрлэгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой албан хаагчид хичээл, сургууль эхлэхээс өмнө 30 хоногийн өмнө үзлэг шинжилгээнд орох ёстой байтал хичээл эхлэх үе, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдтэй зэрэгцэн шинжилгээ хийлгэж байгаагаас Эрүүл мэндийн байгууллагын ачааллыг нэмэгдүүлэх, цаашлаад шинжилгээнд хамрагдахгүй хичээлийн эхлүүлж, эрүүл эсэх нь тодорхойгүй багш ажилтнууд хүүхдүүдэд үйлчилснээс хоолны хордлого, гэдэсний халдвар, сүрьеэ зэрэг халдвар өвчин тархаах эрсдэлийг үүсгэж байна. Иймд сургуулийн удирдлагын зүгээс багш, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эрт хамруулах, өвчтэй албан хаагч илэрсэн тохиолдолд эрүүлжүүлэх, хөдөлмөр зохицуулалт хийх зэргээр хичээл цаг хугацаандаа, эрсдэлгүй  эхлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

    Боловсролын хяналтын чиглэлээр:

      Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудаас 19 цэцэрлэг, 13 сургууль зориулалтын бус байртай, 28 цэцэрлэг орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг, 15 цэцэрлэг, 3 сургууль 9 дүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж чадаагүй байна.

      Мөн цэцэрлэг, сургуулийн 63 багш мэргэжлийн бус, 19 номын санч, нийгмийн ажилтан, туслах багш мэргэжлийн сургалтад хамрагдаагүй байсан.

      Цөм хөтөлбөрийн агуулга, стандартын бэлтгэл хангаагүй 57 сургууль, цэцэрлэгийн анги, сургуулийн лаборатори, дадлагын газрын бэлтгэл хангаагүй 60 сургууль, цэцэрлэг байсан.

    Шалгалтын хугацаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр нийт 1762 зөрчил илрүүлж, унд ахуйн уснаас 415, хүнсний 485, арчдас 178 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан үнэлгээ дүгнэлт өгч ажиллан илэрсэн зөрчлийн 71.8 хувийг газар дээр нь арилгуулж, зөрчлийг арилгуулах талаар 5 аж ахуйн нэгж,байгууллага, 9 иргэнд шийтгэвэр ногдуулж, улсын байцаагчдын хамтарсан 626 заалт бүхий 85 албан шаардлага, 6 албан даалгавар хүргүүлэн, гүйцэтгэл үр дүнг тооцон ажиллаж хэрэгжилт 86.9 хувьтай байна.  

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!