MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Н.Нарангэрэл: “Шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 30-50 хувь буурах тооцоо бий”

    Н.Нарангэрэл: “Шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 30-50 хувь буурах тооцоо бий”

    2019-05-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    НМХГ-ын АЧХХ-ийн ахлах, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэлтэй  Монгол улсын Засгийн газраас нийслэл хотод “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” тогтоолын биелэлтийг  хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

    -Улаанбаатар хотод 2019 оны 05 дугаар сарын 15-аас зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхгүй байх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Бэлтгэл ажлын хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ?

    -Монгол Улсын Засгийн газраас  Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь мэргэжлийн хяналтын байгууллага юм.

    Бид эхний ээлжинд олон нийтэд мэдээлэх, тайлбарлах, сурталчлах, сургалт явуулах ажлыг удаа  дараа зохион байгуулсан. “Агаарын бохирдлыг бууруулахад бидний оролцоо”, “Бид нэг агаартай”, “Агаарын чанар сайжруулах бүсэд мөрдөх журам”, “Уурын болон усан халаалтын зуухны  аюулгүй ажиллагаа”, “Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь” зэрэг сэдвүүдээр 26 удаагийн сургалт зохион байгуулж 468 иргэн, 113 аж ахуйн нэгж, байгууллага, 138 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, зохион байгуулагчдийг хамрууллаа. Түүхий нүүрсний хэрэглээг хориглох талаар аж ахуй нэгж иргэдэд 927 мэдэгдэл, албан шаардлага хүргүүлсэн. Байгууллагын вэб сайтад “Агаарын хяналт” булан үүсгэж,  хууль эрх зүй, хяналт шалгалтын мэдээ мэдээлэл, гарын авлага, зөвлөмж, сэрэмжүүлгийг байршуулан тогтоолыг сурталчилсан. Энэ сэдвээр хэвлэлийн бага зохион байгуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд мэдээлэл өгсөн.

    Мөн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоод болон хот руу нэвтэрч болзошгүй бусад замууд дээр зөөврийн хяналтын цэгүүдийг нэмж байрлуулан, Цагдаагийн байгууллагатай хамтарч 24 цагаар нүүрсний хяналт шалгалт хийж эхлэнэ.  Хот дотор агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагчид /тухайлбал уур үйлдвэрлэн үйл ажиллагаа эрхэлж байгаа мах боловсруулах үйлдвэрлэл, хөөсөнцөр, хөнгөн блок, тоосгоны үйлдвэр зэрэг/ улирлын чанартай үйлдвэрлэл явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид, түүхий нүүрс худалдан борлуулах цэгүүдэд хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, иргэдийн оролцоотой хяналт шалгалт хийж зөрчлийг арилгуулна.  Энэ хүмүүс маань бүгд сургалтанд хамрагдсан байгаа.

    -Засгийн газрын тогтоол зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

    -Засгийн газрын тогтоолоор энэ сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тул зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд тухайн өдрөөс түүхий нүүрс түлэх, тээвэрлэх, худалдан борлуулах, хэрэглэх зэрэг аливаа бүх үйл ажиллагааг хориглоно. Тогтоол зөрчин үйл ажиллагаа явуулсан бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хариуцлага тооцож иргэнийг 25-300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөс 3 сая төгрөгөөр торгож, үйл ажиллагааг зогсооно.

    -Сайжруулсан шахмал түлшний чанар, хүртээмж ямар байна вэ?

    -Шахмал түлшний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны төв лаборатори, SGS IMME Mongolia ХХК-ийн имтгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшний чийглэг /15/- 6.5 дахин бага, үнслэг /30/-1.1 дахин бага, хүхэр /1/ стандарт хэмжээнд, илчлэг /3800/-1.6 дахин их, бат бөх /80/-1.1 дахин их хэмжээтэй гарсан нь “Сайжруулсан хатуу түлш 5679” стандартын шаардлагыг хангаж байна.

    Улаанбаатар хотын ахуйн хэрэгцээнд ашиглаж буй 1.2 сая тн түүхий нүүрсний хэрэгцээг 600 мянган тн шахмал түлшээр сольж хангах боломжтой талаар, мөн шахмал түлшний шаталтын хугацаа Багануурын нүүрснийхээс 2,5 дахин их, шаталтын процессын дүнд үүсч байгаа тоосонцорын хэмжээ 27 дахин бага, СО буюу угаарын хийн хэмжээ 4 дахин бага байна гэсэн  эрдэмтдийн тооцоо, судалгаа гарсан. Нэг өрхийн халаалтын улиралд хэрэглэх нүүрсний хэмжээ 4-5тн бол шахмал түлш 3 тн хэрэглэнэ гэсэн үг. Энэ нь эдийн засаг, агаарын бохирдлыг 30-50%-иар бууруулна гэж тооцож байгаа.

    Таван толгой түлш ХХК өнөөдрийн байдлаар 60 000 тонн сайжруулсан шахмал түлш  нөөцөлсөн байна. Сайжруулсан шахмал түлшийг түүхий нүүрс борлуулах цэгүүдээр дамжуулан худалдаална. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!