MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Томилолт » Чингис хот-Бэрх чиглэлийн автозамын барилгын ажлыг эхлүүллээ

    Чингис хот-Бэрх чиглэлийн автозамын барилгын ажлыг эхлүүллээ

    Томилолт 2019-05-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ТОМИЛОЛТ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд бусад албаны хүмүүс Хэнтий аймагт албан томилолтоор хоёрдахь өдрөө ажиллаж байна. 

    Театрын барилгатай холбоотой асуудлыг цэгцлэхийг үүрэг болгов

    Хэнтий аймгийн Чингис хотод шинээр барьж буй Хөгжимт драмын театрын барилгын ажлын гүйцэтгэлийг дуусгаж энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

    Тус Хөгжимт драмын театрыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхлүүлсэн бөгөөд 2012 оноос санхүүжилт хийгдэлгүй өнөөг хүрсэн байна. Нийт 8,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн ч 2013-2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалт тасалдаж, барилгын ажил бүрэн зогссон байна. Өнгөрсөн хугацаанд 7,5 тэрбум орчим төгрөг зарцуулж, 70 хувийн гүйцэтгэл хийжээ. Гэсэн ч барилгын батлагдсан зураг нь байхгүй, дам нуруу, даацын тулгуурууд өвлийн улиралд хийснээс үүдэж чанар, стандарт хангаагүй гэх мэт хариуцлагагүй асуудлуудыг дагуулжээ. Иймд үүсээд буй асуудлуудыг судлан  шийдвэрлэж, төсвийн хөрөнгө оруулалтыг царцаахад хүргэсэн шалтгаан нөхцлийг тодруулж,  шийдвэрлэх арга хэмжээ авч, хариуцлага алдсан хүмүүст нэхэж хариуцлага тооцох үүргийг  Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад өглөө.

    Чингис хот-Бэрх чиглэлийн эхний 20км автозамыг энэ онд барьж дуусгана

    Чингис хот-Бэрх-Дадал чиглэлийн 265 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Эхний ээлжинд Чингис хот-Бэрх чиглэлийн 70 км автозамын барилгын ажлыг эхлүүллээ. Санхүүжилтэд бэрхшээл учрахгүй бол энэ оны 11 дүгээр сарын нэгэнд  эхний 20 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл гарахгүй, тендерт шалгарсан компаниуд нь олон жилийн туршлагатай учраас найдвартай, чанартай зам барина гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж гүйцэтгэгч компаний удирдлагуудад хэлэв. Зам барилгын ажлын чанарт анхаарч, товлосон хугацаандаа ашиглалтад оруулах нь чухал гэдгийг тодотгосон юм. Тэрээр хэлэхдээ, энэ зам “Түүхэн аялал жуулчлал”-ын үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг. Ирэх жил Хэнтий аймагт “Өндөрхаан”, “Дадал” нисэх буудлууд, хэд хэдэн сумыг хамарсан томоохон цогцолбор байгууламжийг тус тус ашиглалтад оруулна. Иймд гадаад, дотоодын аялагч, жуулчдын урсгал нэмэгдэхийн хирээр Хэнтий аймгийн түүхэн газруудад хүрэх хатуу хучилттай авто замын хэрэгцээ, шаардлага их болно гэлээ.

    Чанарын шаардлагад нийцээгүй автозам хоёр жилийн ч насжилтгүй, борооны усанд урссан жишээ Монголд цөөнгүй байдаг. Энэ нь монголчууд чанаргүй, гадныхан сайн хийдэг гэх  ойлголтыг хүмүүст төрүүлэх гол шалтгаан болдог учраас замын чанарт онцгой анхаараарай. “Түүхэн аялал жуулчлал” нь Хэнтий аймгийн сумдаас гадна ОХУ-ын зарим бүс нутагтай холбогдох учраас зөвхөн Монгол Улсын асуудал биш, Монгол туургатнаа даллан дуудах өргөн хүрээг хамарсан  асуудал юм. Ийм түүхэн, чухал бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаагаараа Та бүхэн бахархах хэрэгтэй. Товлосон хугацаандаа замаа ашиглалтад оруулаарай. Та бүхэнд би итгэж байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


    Томилолт
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    2025-06-25 16:02:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

    2025-06-25 09:28:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ

    2025-06-24 10:55:00

    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ

    2025-06-23 22:05:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна

    2025-06-23 11:04:00

    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-06-22 17:10:00

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа

    2025-06-21 15:06:00

    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно

    2025-06-20 17:46:00

    Шинэ мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!