MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Орон нутагт уул уурхайн хяналт шалгалт үргэлжилж байна

    Орон нутагт уул уурхайн хяналт шалгалт үргэлжилж байна

    2019-03-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Баян-Өлгий

    Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй“СС Монголия” ХХК-ны үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас геологи, уул уурхай, байгаль орчин, хөдөлмөр, тээвэр өргөх механизмын хяналтын чиглэлээрхяналт шалгалт хийлээ. Тус компани нь “Ашигт малтмалын тухай” болон “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуульд заагдсан бүрдүүлвэл зохих баримт бичгийг бүрдүүлсэн, уурхайн байгууламжуудыг ерөнхий дэвсгэр зурагт тусгасны дагуу байршуулсан, уурхайн аюулгүйн параметр, хажуугийн тогтворжилтын үзүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлийг ТЭЗҮ болон 2019 оны уулын ажлын төлөвлөгөөнд тусган үйл ажиллагаа явуулж байна.2018 онд 5.5 га газарт биологийн, 26,6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийжээ.

    Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагч нарын хамтарсан албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

    Дундговь

    Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Аргатай”, “Монголросцвeтмeт”, “Үнэн анд”, “Говь шоо”, “Мөнх болор хүрээ”, “Хан хас трейд”, “Эм жи би”, “Болор жонш” зэрэг найман аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч хоёр аж ахуй нэгжид зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ тооцож, хоёр аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

    Өмнөговь

    Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн баруун, зүүн 8 сумын төсөвт байгууллагууд, худалдаа үйлчилгээний цэг салбар, сумдын нутаг дэвсгэрт уул уурхай, нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалт, зөвлөн туслах, хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх тандалтын хяналт шалгалтыг хийж байна. Хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан 27 албан шаардлага, 5 дүгнэлт, 15 зөвлөмж үйлдэж хүргүүлжээ. Мөн хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгч байгууллагын сургалт зохион байгуулсан байна. Сумдын удирдлагуудад хяналт шалгалтын дүн мэдээг танилцуулж харилцан санал солилцож, байгууллагуудын дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр зөвлөгөө өгч ажиллав.

    Сэлэнгэ

    Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Ерөө, Хүдэр, Сайхан сумдын нутагт ашигт малтмалын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд “Ашигт малтмалын тухай” хууль болон “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль тогтоомжуудад заагдсан бүрдүүлбэл зохих баримт бичгийг бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, уурхайн аюулгүй параметрүүд төсөлд тусгагдсанаар байгаа эсэхэд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулж байна.

    Увс

    Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бөхмөрөн сумын нутаг дэвсгэр дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөлтэй “Хотгор” ХХК, “Хотгор шанага” ХХК, “Эрчимбаян-Өлгий” ХК-иудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийв.

    Ховд

    Ховд аймагт ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “МоЭнКо” ХХК, “Тефисс майнинг” ХХК, “Талст молор” ХХК, “Булган стар” ХХК, “Бодонч их бүрд” нөхөрлөл /бичил уурхай/ болон “ОдЦэ” ХХК, “Жаргалант рашаан” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас байгаль орчин, геологи, уул уурхай, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтын чиглэлээр энэ сарын 19-ний өдрөөс эхлэн хяналт шалгалт хийж байна.

    Хөвсгөл

    Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Могойн голын ил уурхайн нүүрс олборлолтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад уурхайн геологийн 1-3 огтлолт болон нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлох үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоов. Энэ хугацаанд хөрс хуулалтын ажлаа эрчимжүүлж, уурхайн аюулгүй параметрүүдийг хангаж ажиллахыг зөвлөжээ.

    Хэнтий

    Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бэрх, Батноров, Баян-Адарга, Хэрлэн зэрэг сумдад жонш олборлож байгаа бичил уурхайн үйл ажиллагаанд энэ сарын 19-22-ны өдрүүдэд хяналт шалгалтхийжээ. Шалгалтаар ашиглалтын шаардлага хангахгүй, техникийн үзүүлэлтийг тодорхойлох боломжгүй, гар хийцийн лыботкуудыг буулгуулж, үйл ажиллагааг нь зогсоон, өргөх механизмын даацын туршилт, магадлал хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагаар даацын туршилт, магадлал хийлгүүлэх, илэрсэн дутагдлыг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

    Нийт 26 бичил уурхай эрхлэгчдэд улсын байцаагчийн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэн аюулгүй байдлыг ханган ажиллахыг сумдын удирдлагуудад танилцуулан, сум орон нутгийн зүгээс хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!