MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Орон нутаг дахь уул уурхайн нөлөөлөл, нөхцөл байдалтай танилцав

    Орон нутаг дахь уул уурхайн нөлөөлөл, нөхцөл байдалтай танилцав

    2019-03-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Шведийн байгаль орчны хамгаалах агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал”  төслийн хүрээнд БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, ХЭҮК болон тус төслийн мэргэжилтнүүд уул уурхайн үйл ажиллагаатай танилцах, байгаль орчны нөлөөлөл, нийгэм болон байгаль орчны асуудлыг тодорхойлох, бодит байдалд тулгуурлан шийдвэрлэх зорилгоор Төв аймгийн Заамар суманд энэ сарын 25-ны өдөр ажиллав.  Энэ үеэр тус суманд үйл ажиллагаа явуулж буй “МонПолимет” компанийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд уурхайн олборлолт, нөхөн сэргээлт болон орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авсан юм. Тус компани нийт 710 га-д нөхөн сэргээлт хийснээс 560 га-д нь биологийн нөхөн сэргээлт хийн 70 мянга гаруй мод суулгаж, амжилттай ургуулж байгаа аж.

    Мөн төслийнхөн Заамар сумын Хайлааст багийн иргэдтэй уулзаж, уул уурхай дахь орон нутгийн иргэдийн оролцоо, нөлөөллийн талаар ярилцсан. Орон нутгийн иргэдийн хувьд уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй тоосжилт, ундны усны бохирдол их байгаа талаар хөндөж байлаа. Мөн уул уурхайн компаниуд орон нутгаас ажиллах хүч авах сонирхолгүй байдаг гэв. Хайлааст баг 800 орчим өрх айлтайгаас 140 гаруй нь малчин өрх байдаг бөгөөд бэлчээр, өвөлжөөний газар зэрэг асуудлууд тулгардаг байна. Багийн иргэд хууль бусаар алт олборлож амьжиргаагаа залгуулдаг талаар ч мөн яригдаж байв.

    “Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төсөл нь БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, ХЭҮК-той түлхүү хамтран ажилласан бөгөөд байгаль орчинд ээлтэйгээр уул уурхайн салбарыг хөгжүүлэх үндсэн зорилготойгоор холбогдох төрийн байгууллагуудын чадавхийг удаа дараагийн сургалт хэлэлцүүлгээр сайжруулах, салбарын хууль дээдлэх зарчим, хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх, холбогдох судалгаа, үнэлгээг хийх, уул уурхайгаас үүдсэн эвдэрсэн газрыг тоолох, тоолох аргачлалыг сайжруулах,хариуцлагатай уул уурхайн жишгийг нэвтрүүлэх, уул уурхайтай холбоотой хүний эрхийн асуудалд анхаарч, орчин нөхцлийг сайжруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ.

    Тус төслөөс энэ сарын 26-27-ны өдрүүдэд “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээ” сэдэвт семинарийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Монгол Улсад төсөл хэрэгжүүлсэн таван жилийн хугацаанд хийсэн ажлууд, байгаль орчинд ээлтэй уул уурхайн засаглалд тулгамдаж буй асуудал, цаашдын төлөв, зорилгыг энэ үеэр хэлэлцэх юм. Семинарт малчид, байгаль орчны хамгаалагчид, төрийн болон орон нутгийн байгууллага, мэргэжлийн хяналтын улсын байцаагчид зэрэг байгаль орчны засаглалын оролцогч талууд болох төр, хувийн хэвшил, олон нийтийн 100 гаруй төлөөлөл хамрагдаж байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!