MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Спэйшл майнз” компанийн уурхайн үйл ажиллагааг зогсоожээ /Өнөөдөр сонин/

    Спэйшл майнз” компанийн уурхайн үйл ажиллагааг зогсоожээ /Өнөөдөр сонин/

    2018-07-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны үндсэн ордыг эзэмшдэг “Спэйшл майнз” компанийн уурхайн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ц.Болорчимэг, байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Дарханбаяр, авто тээвэр (өргөх механизм)-ийн хяналтын улсын байцаагч Д.Магвансүрэн, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Гантуяа нар тус уурхайд төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Уг шалгалтаар Цагаан цахирын уурхайд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц нөхцөл байдал үүссэн хэмээн үзэхээр олон зөрчил, дутагдал илэрсэн тул үүнийг арилгах хүртэл уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна.

    ШАЛГАЛТААР ОЛОН НОЦТОЙ ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

    “Спэйшл майнз” компанийн зүгээс уурхайн дарга Пол Тиллэй, кэмп менежер Ж.Дуламсүрэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн Б.Болдбаатар, хүний нөөцийн ажилтан О.Хувьтөгөлдөр, байгаль орчны мэргэжилтэн А.Мөнхтэмүүлэн, уурхайн инженер О.Бямбацогт нарыг байлцуулан хийсэн дээрх төлөвлөгөөт бус шалгалтаар олон дутагдал илэрсэн байна. Тухайлбал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр л гэхэд хөрсний шинжилгээгээр илэрсэн сөрөг нөлөөллийг арилгах, бууруулах арга хэмжээ аваагүй, тухайн жилд ашиглах усны дүгнэлтгүй, эрхийн бичиггүй, ухаж ачих ажлын паспортыг баталгаажуулаагүй, далд уурхайд ажиллаж буй ачаа зөөх төхөөрөмжийн ган татлага гэмтэлтэй, троссын сүлжээс тасарсан, ашиглаж буй уурхай болон ашиглалтын түвшин, блок бүрт галын аюулаас хамгаалах тухай төсөлгүй, уурхайн гүн дэх ус уух цэг нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, усны нөөцгүй гэжээ. Эдгээр нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний болон Усны тухай хууль, Уулын ажлын төлөвлөгөө, Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн үйлдэл аж.

    Мөн авто тээврийн хяналтаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааг хариуцах хүнгүй, ажил гүйцэтгэх төсөл, технологийн картыг боловсруулж мөрдөөгүй, техникийн паспортыг бүрэн хөтлөөгүй, ашиглалтад орсон он, бусад мэдээллийг тэмдэглэсэн пайз, самбаргүй байгааг илрүүлжээ. Энэ нь ачаа өргөх манипуляторт кран чирэх замыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах зэрэг уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зайлшгүй мөрдөх ёстой дүрмийг үл хайхарсан, хариуцлагагүй байдлын илэрхийлэл билээ.

    Түүнчлэн хөдөлмөрийн хяналтаар ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилготой эрсдэлийн үнэлгээ хийдэггүй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилготой осолд дөхсөн тохиолдлыг судалж, бүртгэх ажлыг орхигдуулсан, оосорлох хэрэгслийн туршилт, даралтат сав ашиглах зөвшөөрөл, металлын шинжилгээ, баталгаажуулалт хийгээгүй зэргээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь илэрчээ.

    “ХООСОН БУУ ХОРИН ЖИЛДЭЭ НЭГ ДУУГАРДАГ” ГЭЭД ЗОГСОЖ БАЙХ ВИЙ

    Уурхайн гүн бол хамгийн эрсдэлтэй ажлын байр. Аюулгүй ажиллагааны дүрэм, журам, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахгүй бол жижигхэн алдаа, ганц хормын болгоомжгүй үйлдэл хожим харамсаад ч барахгүй үр дүнд хүргэсэн түүх энэ салбарт олон. Тийм ч учраас уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал нэн чухалд тооцогддог.

    Гэтэл Монголд томоохонд тооцогдох үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай хэмээн “томордог” “Спэйшл майнз” компани аюулгүй ажиллагааны дүрэм, журам, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн үл ойшоож, ажилчдаа аюултай нөхцөлд ажиллуулж буйг дээрх шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдлууд бэлхэн хэлээд өгч байна.

    Цагаан цахирын ордод үйл ажиллагаа явуулдаг уг компанийн баяжуулах үйлдвэрт өнгөрсөн хавар цианидын уусмал алдагдаж, гурван ажилтан нь хордсон. Ажилчид нь үүргээ гүйцэтгэж яваад ажлын байрандаа хордчихоод байхад компанийн зүгээс “Цианидад хордоогүй. Угаартсан юм уу, хоолны хордлого ч байж магадгүй” хэмээн өөрсдөөсөө зайлуулахаар баахан мэлзээд, эцэст нь аргагүйн эрхэнд цианидад хордсон гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн билээ. Ингэхдээ зүгээр ч үгүй, баяжуулах үйлдвэрийн хорны шахуурга “өөрөө” ажилласныг, хорт бодис 30 минутын турш ямар ч хяналтгүй асгарч байхад цианидын өрөөний мэдрэгч детектор ажиллаагүйг “Аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчигдсөн гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт, “Хордсон ажилчид амны хаалтаа зүүгээгүй нь хууль зөрчжээ” гэсэн өөр нэг дүгнэлт гаргуулж, компанид үүсгэсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт нотлох баримт болгосон байдаг. Ингээд ажлаа хийж яваад тус компанийн хариуцлагагүй байдал, найдваргүй, бүрэн бус техник хэрэгслийн балгаар цианидын хийд хордсон залуус буруутан болох шахаж, хэрэг нь замхарсан юм.

    Цианид асгарсан, түүнд нь хүмүүс хордсон тухай сурвалжилж явахад минь тус компанийг төлөөлж бидэнтэй уулзсан хүн “Хоосон буу хорин жилдээ нэг дуугарна гэдэг л боллоо. Түүнээс биш манай компани маш хариуцлагатай ажилладаг, бүх зүйл ном журам, стандартын дагуу яваа” хэмээж байв. Харин аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн сүүлчийн шалгалт тэднийхийг яриад байсан шигээ хариуцлагатай, өндөг шиг өөгүй газар биш гэдгийг ил болголоо.

    Илэрсэн зөрчлийг нь яаралтай арилгуулж, Монгол Улсад мөрддөг хууль, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлж ажилладаг болгохын төлөө хараа хяналт тавьж, шахаж шаардахгүй бол дараа юу ч болсон энэ үгээ хэлээд сууж байх вий.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!