MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.Отгонжаргал: Булаг шанд, худгийн ус үерийн улмаас их бохирдсон байгаа /Өдрийн сонин/

    С.Отгонжаргал: Булаг шанд, худгийн ус үерийн улмаас их бохирдсон байгаа /Өдрийн сонин/

    2018-07-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Сүүлийн өдрүүдэд хур бороо их хэмжээгээр орж байгаа. Үүнээс улбаалан үерийн аюултай байдал үүссэн. Энэ нь гэдэсний халдварт өвчин болон бусад халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй нөхцөл байдал бий болгоод байна. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч С.Отгонжаргалаас тодрууллаа.

    -Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн гэсэн. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?

    -Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар есдүгээр сарын 1-нийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Энэ хүрээнд манай байгууллагаас дүүрэг тус бүрийн Засаг даргад мэдэгдэл хүргүүллээ. Уг мэдэгдэлд үер болсон газрын голомтод нь ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, үер болсон бүс нутагт байгаа оршин суугчдыг халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх, халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл ямар арга хэмжээ авах талаар байгаа. Нийслэлийн есөн дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс үерээс сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлээр хяналтыг хийж байна. Мөн хүнсний стандарт эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт,бохирдлоос сэргийлэх чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналтууд хийгдэж байгаа. Түүнчлэн манай байгууллагаас Байгаль орчны хяналт болон гадна ил задгай худалдаа хийж байгаа тос тослох материалууд хөрсний бохирдол үүсгэх эрсдэлийг тооцох гэх мэт хяналт шалгалтын ажлуудыг хийлээ. Мөн үер болсон газарт урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналтуудыг хийж ажиллаж байна. Харин үер болж буй тохиолдолд бид бусад мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллана.

    -Үер болсон газарт бохирдсон хөрсний халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх вэ?

    -Үер болсон бүс нутагт иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүд ажиллахдаа өөрийгөө хамгаалах хувцас хэрэгсэл болох усны гутал, хормогч, бээлий, малгай, маск, амны хаалт гэх хамгаалах хэрэгслүүдийг заавал өмсдөг. Тэнд мэдээж гамшиг ослын байдалтай байгаа. Ямар ч эрсдэл үүсэх боломжтой учраас нянгийн бохирдлоос өөрсдийгөө хамгаалах нь чухал. Түүнчлэн урссан хог ялгадас хөрсөнд бохирдол үүсгэчихсэн байгаа учраас яаралтай цэвэрлэн, устгаж зайлуулдаг. Үүний дараа хөрсөнд нянгийн бохирдол үүснэ. Иймээс тэнд нь мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх ёстой. Мэргэжлийн байгууллагыг тухайн дүүргийнхээ харьяаллын нутаг дэвсгэрт үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ариутгал халдваргүйжүүлэлт устгал хийдэг аж ахуй нэгжүүдээс сонгодог. Халдваргүйжүүлэлт хийдэг байгууллагууд зөвшөөрөгдсөн бодисоор халдваргүйжүүлэлт хийдэг.

    -Үерийн улмаас худаг, булаг шанд хэр бохирдсон байна вэ?

    -Үер болсон газарт байгаа бохирдсон ил задгай булаг шандын ус, айлуудын хашаанд байдаг гүний худаг үерийн улмаас маш их бохирдсон байдаг. Тэр усыг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь маш эрсдэлтэй. Мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийгдэхээр мэдээж бохирын цооног энгийн бие засах газар, нийтийн бие засах газар тухайн бүс нутагт эрсдэлтэй бүх үерийн ус дайрсан хөрсөнд нь хаддваргүйжүүлэлтийг хийдэг. Гэхдээ иргэд өөрсдөө халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд ундны усаа баталгаатай,бохирдоогүй эх үүсвэрээс авч хэрэглэх ёстой. Зарим дүүрэгт булаг шандын усыг унд, ахуйн хэрэглээндээхэрэглэдэг. Тийм учраас үерт автсан булаг шандын усыг хэрэглэхээс аль болох татгалзаарай. Мөн айлууд ус нөөцөлдөг савнуудынхаа цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг маш сайн хийх ёстой.

    -Иргэд үерийн усны улмаас дэгддэг халдварт өвчнүүдээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?

    -Хамгийн түрүүнд үерийн усанд автсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж огт болохгүй. Шууд устгах шаардлагатай. Мөн иргэд гарын эрүүл ахуй гарын ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Бохирдсон тухай бүрд нь заавал бактерийн эсрэг үйлчилгээтэй савангаар угааж хэвшээрэй. Ер нь хашаандаа ч юм уу, үерт автсан бүс нутагт өмссөн гутал углаашийг гэр дотроо өмсөж болохгүй. Заавал сольж хэрэглэж занш. Зайлшгүй дахиж хэрэглэх бол халдваргүйжүүлж угаах шаардлагатай. Үерийн усанд хүүхдүүд тоглож байвал болиулах хэрэгтэй. Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ өөрсдийн хараа хяналтад байлгах, анхаарал халамжаа сайжруулах арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй. Хэрвээ гэдэсний халдварт өвчний ямар нэг шинж тэмдэг илрэх юм бол харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандаж оношлуулахыг иргэддээ сануулж байна.

    -Гадуур худалдаалж буй жимсний гадуур тослог бүрхэвчтэй хамгаалах бодис байдаг. Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Уг асуудал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

    -Ер нь хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай эх үүсвэрээс л авч хэрэглэхийг зөвлөмөөр байна. Гудамж талбайд зарагдаж байгаа ямар нэг хорт хий, утаагаар бохирлогдсон ил задгай худалдаалагдаж байгаа жимс, хоол хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Манай байгууллагаас ил задгай худалдааг хүлээн зөвшөөрдөггүй шүү дээ. Бид ил задгай худалдаанд байнгын хяналт тавьж ажилладаг.

    Б.АМАРТҮВШИН

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!