MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аяны нэгдсэн дүн гарлаа

    “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аяны нэгдсэн дүн гарлаа

    2017-01-09
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    2017.01.09

    МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү тушаал гаргаж, хүнсний аюулгүй байдлыг хангах, шинэ жилийн бэлэгний чанарт анхаарах арга хэмжээ авах үүрэг өгсөн. Энэ дагуу улсын хэмжээнд зохион байгуулсан “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аяны нэгдсэн дүн гарлаа. Дурдсан хугацаанд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 2325 аж ахуйн нэгж байгууллага, 2326 иргэн, нийт 4651 объект, 14 гүний терминаль, Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүд зэрэг боомтоор нэвтэрсэн импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хамруулан хяналт шалгалт хийсэн байна.

    Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд улсын байцаагчийн 643 заалттай 137 албан шаардлагаар зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч давхардсан тоогоор 6975 зөрчил илрүүлж, 78.0 хувийг газар дээр нь арилгуулаа. Мөн 176 акт, 166 дүгнэлт үйлдэж, 1043 нэр төрлийн 28321.0 мянган төгрөгийн чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, 1315 нэрийн 23720.0 мянган төгрөгийн хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсийг устгуулахаар, зохих зөвшөөрөлгүй худалдаалсан хоёр нэрийн 403.0 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын орлого болгуулахаар Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, улсын орлого болгох, устгах захиргааны зөвлөлд шилжүүлсэн байна. Шошгын зөрчилтэй 593 нэрийн 18233.0 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг татан авахуулж, холбогдох хуулийг үндэслэн зөрчил гаргасан 200 байгууллага, албан тушаалтан, иргэнийг 33230.0 мянган төгрөгийн захиргааны шийтгэл ногдуулж ажилласан байна. 

    Хилийн Мэргэжлийн хяналтын алба, хэлтэс болон гүний хяналтад нийт давхардсан тоогоор 501 аж ахуйн нэгж байгууллагын импортолсон 78694.4 тн, 9125 кг импортын хүнсний их, дунд эрсдэлтэй бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийхэд илэрсэн зөрчилгүй, лабораторийн шинжилгээнд 64 аж ахуйн нэгжийн 138 нэрийн бүтээгдэхүүнийг хамруулан шаардлага хангасан тухай улсын байцаагчийн 52 дүгнэлт гаргав.  

    Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хугацаа хэтэрсэн болон чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй,  хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалсан зөрчил нийтлэг илэрлээ. Мөн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй, дотоод хяналтыг хэрэгжүүлж ажилладаггүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимыг хянаж бүртгэл хөтөлдөггүй, гарал үүсэл, үйлдвэрлэсэн огноо, хэрэглэх хугацаа тодорхойгүй, баталгаажилтгүй хүнс худалдаалсан  зэрэг зөрчил нийтлэг илрэв.

    Улсын хэмжээнд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний 42 нэр төрлийн 654 дээжийг давхардсан тоогоор 25 үзүүлэлтээр итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулахад 35 буюу 5.3 хувь нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй байна. Эдгээрийн 34 дээж нь нян судлалын шинжилгээгээр /кремт бүтээгдэхүүн, цэвэр ус, салат, шаржигнуур тахиа, лууван, сонгино/ гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, хөгц, мөөгөнцөр, ургамал хорио цээрийн шинжилгээгээр нэг дээжинд алимны улаан хачиг илэрсэн  байна.

    Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй 13 худалдаа, хоол үйлдвэрлэлийн ажлын байранд харьцангуй чийглэг, агаарын температурын хэмжилт хийж үзэхэд 30 үзүүлэлтээс 29 буюу 96.7 хувь нь стандартад нийцэж, нэг буюу 3.3 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна.

    Хүүхдийн бэлэг боосон хоёр төрлийн хүнсний зориулалтын уутны чанар, аюулгүй байдлыг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд хамруулахад  стандартын шаардлагыг хангажээ.  

    Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад 21 аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд болон цэцэрлэгүүдэд 173 удаа 11040 хүнийг хамруулсан сургалтыг, шошгын шаардлага хангаагүй, хуурамч, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, чанар, аюулгүйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүний үзэсгэлэнг 9214 хүнийг хамруулан тус тус зохион байгуулж, түргэн, гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүний сонголт, хэрэглээ, хадгалалтын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулсан “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын ажлын явцад хийгдсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үр дүнд хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархахаас урьдчилан сэргийлж  ажилласан  байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!