MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хяналтын хуудас ил тод, юу үнэлэх гэж байгаа нь тодорхой байх ёстой

    Хяналтын хуудас ил тод, юу үнэлэх гэж байгаа нь тодорхой байх ёстой

    2016-10-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    2016.10.06

    -“Эмнэлгийн халдварын сэргийлэлтэд хөндлөнгийн хяналтын хуудсыг хэрэглэх” сургалт эхэллээ-

    “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд “Эмнэлгийн халдварын сэргийлэлтэд хөндлөнгийн хяналтын хуудсыг хэрэглэх” сэдэвт үзүүлэх сургалт Орхон аймагт эхэллээ. Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслөөс хамтран зохион байгуулж буй уг сургалтад 21 аймаг, есөн дүүрэг, НМХГ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд оролцож байна. Мөн Канадын Олон улсын эрүүл мэндийн нийгэмлэгийн зөвлөхүүд оролцож, сайн туршлагыг хуваалцахын зэрэгцээ хяналтын хуудсыг хэрхэн боловсронгуй болгох талаар зөвлөмж өгч байгаа юм. Тухайлбал, “Хяналтын хуудас нь ил тод, юуг үнэлэх гэж байгаа нь тодорхой байх шаардлагатай” гэж “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн зөвлөх багийн ахлагч Левис Томалти онцолж байлаа.

    Төрийн хяналт шалгалтын тухай хуульд 2010 онд өөрчлөлт оруулснаар мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлж, хяналтын хуудсыг нэвтрүүлсэн билээ. Энэхүү хяналтын хуудсыг жил бүрийн туршлагаар баяжуулж, өндөр эрсдэлтэй асуудлыг нэмэх зэргээр өөрчилдөг. Харин энэ удаа эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллыг илрүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналтын хуудсыг улам боловсронгуй болгох үзүүлэх сургалтыг ийнхүү олон талын оролцоотой зохион байгуулж байна. Сургалтын үеэр албаны эх сурвалжуудаас дараахь тодруулгыг авлаа.

    МХЕГ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Баярболд: Хяналтын хуудсыг боловсронгуй болгосноор халдварын эрсдлээс сэргийлнэ

    -Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд мэргэжлийн хяналтын байцаагчдыг чадавхижуулах, хяналтын хуудсыг боловсронгуй болгох чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Онцлог нь гэвэл 21 аймаг, есөн дүүрэг, НМХГ-ын халдвар хамгааллын чиглэлээр эрүүл мэндийн чиглэлээр хяналт тавьдаг улсын байцаагчдыг хамруулж, Бүсийн оношлогоо эмчилгээний төв дээр хяналтын хуудсыг бөглүүлж, алдаа дутагдал юу байна, хэрхэн өөрчилж сайжруулах вэ гэдгийг үнэлж дүгнэх юм. Эрүүл мэндийн байгууллагуудад халдвар хамгааллын чиглэлээр үүсч байгаа эрсдэлийг бууруулах, хяналтын хуудсаа өөрчлөх зорилготой. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гэж ирээд халдвар авахаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн ажилтнууд халдварт өртөх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.

    Сүүлийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээнээс шалтгаалсан халдварын тохиолдол нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа.Тэр дундаа шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдол нэлээн өндөр бүртгэгддэг. Халдварын тохиолдол нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа нь илрүүлэлт өссөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагаас эмнэлгийн халдварыг илрүүлэх, мэдээлэх шаардлага тавьж ажилласнаар бүртгэдэг, мэдээлдэг тогтолцоо бүрдсэн. Ялангуяа хяналтын хуудсанд эмнэлгийн аюултай хог хаягдал, эмнэлгийн ажилтнууд багаж хэрэгсэлдээ хатгуулсан үед хариу арга хэмжээ яаж авах гэх зэргийг тусгаж өгсөн байдаг. Халдварыг илрүүлэх нь өртсөн хүмүүсийг эмчлэх, үүсээд байгаа шалтгаан нөхцөлийг тодорхойлох гол ач холбогдолтой.

    Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Баярмаа: Эрүүл мэндийн болон Мэргэжлийн хяналтын байгууллагын хамтын ажиллагаа маш чухал

    -Эрүүл мэндийн байгууллага дахь халдвараас сэргийлэх хяналт бол эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, өвчтөн, эмнэлгийн ажилтны аюулгүй байдлыг хангах үндэс юм.

    Судлаачдын үзсэнээр дэлхий нийтэд 10 мянган хэвтэн эмчлүүлэгч тутамд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдол 11 байдаг. Монгол Улсын хувьд гурав бүртгэгддэг. Энэ бол харьцангуй бага үзүүлэлт. Гэхдээ өнгөрсөн онд улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор эмнэлгийн дотоод халдварын тохиолдол нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Ер нь бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын илрүүлэлт, хяналтад илүү анхаарал тавих шаардлагатай гэж дүгнэж байгаа. Тиймээс хянах, илрүүлэх, сэргийлэхэд нэг талаас эрүүл мэндийн байгууллага, нөгөө талаас мэргэжлийн хяналтын байгууллагын хамтын ажиллагаа, үүрэг маш чухал. Энэ удаагийн сургалтаас хяналтын хуудсыг боловсронгуй болгох үр дүн гарна гэж хүлээж байгаа.



    “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн менежер Р.Эрдэнэтунгалаг: Хяналтын хуудсанд сайн туршлагыг нэвтрүүлэх зорилготой

    -Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийг 2013 оноос хэрэгжүүлж байна. Засгийн газрын 7.7 сая долларын хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр төслийн үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа. Энэ төсөл Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмэнтийг сайжруулах, Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдвараас сэргийлэх, хянах гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдвараас сэргийлэх, хянах бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд энэ удаагийн сургалтыг явуулж байна. Хяналтын хуудсанд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, эрүүл мэндийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой.

    Говьсүмбэр аймгийн МХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, ХАА-н хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Ж.Оюунчимэг: Дадлага, онол хослуулсан анхдагч сургалт болж байна

    -Манай аймаг хүн ам цөөн боловч Хэнтий, Дундговь, Дорноговь аймгийн зарим ойрхон сумдын иргэд үйлчлүүлдэг. Статистикаар 17 мянган хүн амтай гэж байгаа ч манай эрүүл мэндийн байгууллагуудаар 30 орчим мянган хүн үйлчлүүлдэг. Халдвар хамгаалалтай холбоотой бүртгэл мэдээлэл хангалтгүй. Үүнийг сайжруулах шаардлагатай. Ер нь Говьсүмбэр аймгийн хувьд хяналтын хуудсан дээр өөрчилж, нарийвчилмаар асуудал тулгардаг. Эрүүл мэндийн байгууллагуудын байшин, барилга нь зориулалтын биш гэдгээс эхлээд түвэгтэй. Тиймээс энэ удаагийн сургалт их ач холбогдолтой юм. Дадлага, онолыг хослуулсан анхдагч үзүүлэх сургуулилт, сургалт гэдгээрээ онцлог. Өмнө нь аль ч байгууллага дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ очоод хяналтын хуудсаа туршиж үзээд, түүндээ үндэслэн өөрчилж, боловсронгуй болгож шинэчлэх ажил хийж байгаагүй. Бидний хэрэглэж байгаа хяналтын хуудас улам сайжирна гэсэн үр дүнг хүлээж байна. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!