2016.06.21
МХЕГ, Нийслэлийн захирагчийн ажлын алба хамтран хотын гудамж талбай, явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд нэгэн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Тэдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд холбогдох стандарт, дүрэм, журмын мөрдөлт, хоол, хүнсийг ариун цэвэр, эрүүл ахуй, технологийн горимын дагуу гүйцээн боловсруулж, борлуулах шаардлага хангагдаагүйгээс халдвар, хордлого гарах эрсдэл өндөр байдаг. Үүнтэй холбогдуулан мөрдөгдөх хууль, стандарт, норм дүрмийг танилцуулан сурталчилж энэ талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний үр дүнг дээшлүүлэхээр сургалт зохион байгуулсан нь энэ. Хэлэлцүүлэг, сургалтад дүүргийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, энэ чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нийт 31 хүн хамрагдлаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.