MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Сэлэнгэ аймаг дахь МХГ-ын удирдлага, улсын байцаагчид хууль зөрчсөн ноцтой үйлдэл гаргажээ

    Сэлэнгэ аймаг дахь МХГ-ын удирдлага, улсын байцаагчид хууль зөрчсөн ноцтой үйлдэл гаргажээ

    2016-05-09
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    2016.05.09

    Сүүлийн үед ХХААЯ, газар тариалан эрхлэгч зарим аж ахуйн нэгжүүдийн  хооронд импортын үрийн буудайн чанарын талаар маргаантай асуудал гараад байгаа. Ингэхдээ  МХЕГ-ын улсын байцаагчийг дарамтлах, нэр төрд нь халдах, цаашлаад Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг харлуулсан нэг талыг барьсан мэдээлэл цацагдах болсон учир сэтгүүлчдэд үнэн зөв мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хэвлэлийн бага хуралд МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж, дэд дарга П.Ангараг, ХХААХГ-ын дарга Ч.Энх-Амгалан, “Төв лаборатор”-ийн дарга Б.Амар, Дархан-Уул аймаг МХГ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцсон юм.

    Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-тай хийсэн гэрээний хүрээнд “Нямбайгаль Даваа” компани эхний ээлжинд 2000 тонн буудайг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ОХУ-аас вагоноор оруулан ирж, ТЭДС-ийн Хөтөл дэх салбарт буулгасан. Гэтэл тус компанийн оруулж ирсэн үрийн буудай чанарын шаардлага хангасан, хангаагүй гэсэн Дархан-Уул, Сэлэнгийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт маргааныг дэврээсэн учир МХЕГ-аас албан ёсны байр сууриа илэрхийлсэн нь энэ.

    МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлэхдээ “Дархан Уул аймаг дахь МХГ, ТЭДСан, “Нямбайгаль даваа” ХХК-ийн хүсэлтээр импортын үрийн буудайд  дүгнэлт  гаргасан. Дархан Уул аймгийн МХГ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, хил хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Д.Нарантуяа, улсын ахлах байцаагч П.Болормаа нар аж ахуйн нэгжийн төлөөллийг байлцуулж, гүнийн гаалийн хорио цээрийн хяналт шалгалтыг хамтран хийж, 2016 оны дөрөвдүгээр сарын 19-20 ны үед дээжийг анхлан авч шинжлүүлсэн байна. Дээж авсны дараа гаалийн байцаагч лац тавьдаг юм. Гэтэл лац тавиад, МХГ-ын улсын байцаагч дээжээ лабораторид шинжлүүлэх үед, шинжилгээний дүн гараагүй, ТЭДСанд албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байхад, Сэлэнгэ аймгийн МХГ-ын улсын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нарын хүмүүс гаалийн лацыг зөвшөөрөлгүй хөндөж, дээж авснаас болоод энэ  маргаантай асуудлыг дэврүүлсэн” гэдгийг онцолсон юм.

    Сэлэнгэ аймгийн МХГ-ынхан дур мэдэн дээж авсан энэ байдал өнөөдрийн дагаж мөрдөж байгаа  холбогдох хуулийг ноцтой зөрчжээ. Мэргэжлийн хяналтын байгууллага үрийн буудайнд дээж авах, шинжилгээнд явуулахад хууль заасан үндэслэлийг баримталдаг. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээс дээж авахдаа шалгуулагч иргэн, хуулийн этгээд талаас төлөөлөл байлцуулах, бүтээгдэхүүнээс дээж авсан тэмдэглэлийг гурван хувь үйлдэж гарын үсэг зурж батлагаажуулах, иргэн хуулийн этгээд, лабораторид өгч шалгалтын материалд хавсаргах,  бүтээгдэхүүнээсээ дээж авсан тэмдэглэлдээ хяналтын газрын, аймаг нийслэл  мэргэжлийн хяналтын алба хэлтсийн индекс, улсын байцаагчийн хувийн дугаарыг бичих, дээж авсан тоо хэмжээ, чанарыг хариуцах журамтай.  Гэтэл эдгээр журмыг  Сэлэнгэ аймаг дахь МХГ-ынхан зөрчсөн байлаа.

    Асуудал ингээд зогссонгүй. МХЕГ-ын удирдлагад гаалийн байгууллагаас албан бичгийг ирүүлжээ. Уг албан бичигт “Танай Сэлэнгэ аймгийн МХГ-ын газрын ургамал хамгаалал, хяналтын улсын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нар 2016 оны 04 дүгээр сарын 19-нд гаалийн хяналтад байгаа ТЭДСангийн тээвэрлэлтийн гаалийн битүүмжилсэн ломбыг тасдаж, дээж авсан нь хууль зөрчиж байна” гэсэн байлаа. Энэ талаар МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж байр сууриа илэрхийлэхдээ “Сэлэнгэ аймаг дахь МХГ-ын удирдлага, улсын байцаагчдын хууль зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг би үнэнээр нь хэлэх ёстой. Энэ бол Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд байж боломгүй алдаа. Сэлэнгэ аймгийн МХГ-ын удирдлага болон улсын ахлах байцаагч Д.Цэрэндулам нар хоёр дахь удаагаа ийм ноцтой алдаа гаргаад байна. 2014 онд бас ийм ноцтой алдаа гаргаж байсан.

    Тиймээс маргааныг дэгдээж, маргалдагч талын нэг талыг барьсан дүгнэлт гаргаад байгаа Сэлэнгэ аймаг дахь МХГ-ыг үрийн буудайн асуудлаар дүгнэлт гаргах, дээж авах ажлаас бүрэн чөлөөлж байгаа” гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, импортын үрийн буудайнаас дээж авах, шинжлэх ажлыг Дархан–Уул аймаг дахь МХГ болон лабораторид бүрэн хариуцуулсан юм.

    Мөн энэ үеэр МХЕГ-ын удирдлага хэлэхдээ “Нямбайгаль Даваа” компанийн оруулж ирсэн үрийн буудайнаас ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 03-ны өдрийн 01 цагт  дээж авах гэсэн. Гэвч цагдаагийн байгууллагад тийм эрх үгүйн учир Дархан-Уул аймаг дахь МХГ-ын улсын байцаагч ТЭДСан, “Нямбайгаль Даваа” компанийн төлөөллүүдийг байлцуулж импортын буудайг дахин шинжлэхээр дээж авсан байна. Улмаар цагдаагийнхан өөрсдийн биеэр МХЕГ-ын Төв лабораторид хүргэнэ гэж авсан дээжээ өнөөдрийг хүртэл бүтэн зургаан хоног тус лабораторид авчирч өгөөгүй”  талаар  сэтгүүлчдэд мэдэгдэв.

    Дархан–Уул аймаг дахь МХГ-ын “Алтайская жница” сортын импортын үрийн буудайнаас дөрвөн удаа дээж авч Төв лабораторид шинжлүүлэхэд уг үрийн буудайг тариалахад тэнцэнэ гэсэн дүгнэлт гаргажээ. Харин  тариалан эрхлэгч  зарим аж ахуйн нэгжүүд  оруулж ирж байгаа үрийн буудай нь монголд нутагшаагүй гэх яриа гаргаад байгаа ч албаны хүмүүс “Алтайский” сортын буудайгаар Монгол Улсад тариалалт хийгээд хэдийнэ 10 жил болсон гэдгийг албан ёсоор мэдэгдлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!