2016.03.25
Төв, орон нутгийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид, энэ чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг оролцуулсан “Органик тариалан дахь ургамал хамгааллын менежмент” цахим сургалтыг МХЕГ-ын ХХААХГ–аас өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү цахим сургалтад ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Оюунсувд “Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгох журам”, доктор Ш.Албанбадралт “Биотехнологийн ач тус, ургамал хамгааллын менежмент, доктор Ц.Итгэл “Органик тариалан дахь ургамал хамгааллын менежмент” сэдвээр лекц уншиж, “номын дуу” сонсогчдын сонирхсон асуултад хариулсан юм гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.