
2016.03.23
“Захиргааны ерөнхий хууль”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран МХЕГ дээр хуулийг танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр явуулсан бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагын төв, орон нутгийн улсын байцаагчид хамрагдсан.
Танилцуулах сургалтыг Хууль зүйн яамны сургагч багш, Хуульч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн В.Удвал, Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул нар удирдан явуулж, тус хуулийн агуулга, үзэл баримтлал, шийдвэр гаргах ажиллагааны талаар хичээл заав. Төрийн байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааг зохицуулсан харилцааг сургалтаар олгож байгаа юм.
“Захиргааны ерөнхий хууль” нь 2015 оны зургаадугаар сарын 19-ны өдөр ёсчлогдож, энэ оны долоодугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөгдөнө.
