MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Газар тариалан эрхлэгчдэд хандсан зөвлөмж гаргана

    Газар тариалан эрхлэгчдэд хандсан зөвлөмж гаргана

    2015-12-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    2015.12.07

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газар тариалангийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдалд тандалт судалгаа хийж Дэд даргын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцлээ.

    Судалгааг Дархан-Уул, Хөвсгөл, Баян-Өлгий, Хэнтий, Ховд, Өвөрхангай,Төв, Увс, Говьсүмбэр, Завхан, Орхон, Сэлэнгэ, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод аймагт 2015 оны 07 дугаар сараас 10 дугаар сарын хооронд анх удаа хийсэн байна.

    Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалд хамруулсан байдал, ажлын талбай дахь ахуйн байр, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт хамруулсан, тоног төхөөрөмж, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлтэй эсэх, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мөрдөх дүрэм, журмын хэрэгжилт ямар хэмжээнд байгааг асуумж хэлбэрээр авчээ.  

    Тандалт судалгаанд хамрагдсан 220 аж ахуйн нэгж, байгууллагад 1317 байнгын ажилчин ажилладаг бөгөөд тариалалт, хураалтын үед нэг аж ахуйн нэгж, байгууллага 4-6 туслах  авч ажиллуулдаг байна. 1317 хүний 872 буюу 66,2% нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 759 буюу 57,6% нь нийгмийн даатгалд, 23,6% нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, 41,3 хувь нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон, 48,1 хувь нь тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны журмыг мөрддөг, 32,2% нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус ажилтантай байна. 

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан томилж ажиллуулдаггүй, ажилтныг тогтоосон хугацаанд эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулдаггүй, стандартын шаардлага хангасан хамгаалах хэрэгсэл, химийн хорт бодисоос хамгаалах зориулалтын хувцсаар хангадаггүй,  химийн хорт бодисын эрүүл мэндийн нөлөөллийн талаар төдийлөн сайн мэдэхгүй зэрэг зөрчил илэрлээ.

    Гэхдээ ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалтад орсон, бүртгэгдсэн хорт бодис болон өрхийн хэрэгцээний төмс, хүнсний ногооны тариалалтад 90% нь бууц, өтөг ашигладаг сайн тал байна. Сэлэнгэ, Увс аймгийн нэр бүхий аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын мөрдөх дүрэм, журамтай, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг үнэ төлбөргүй олгодог, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтантай, хөдөлмөрийн гэрээг бүрэн байгуулсан, ажилчдаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулдаг, амрах, хооллох явуулын байртай зэрэг ололттой тал ч байна.

    Цаашид Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газар тариалан эрхлэгчдэд хандсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх зөвлөмж гаргаж, химийн бодисын хор, аюулын лавлагаа мэдээлэл бэлтгэн, химийн бодисын эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаар улсын байцаагч нарт мэдээлэл өгөхөөр боллоо. Мөн “Хөдөө аж ахуйн зарим механикжсан ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-г газар тариалан эрхлэгчдэд сурталчлах нь зүйтэй гэж үзлээ. Тандалт судалгааны дүнг эрсдлийн үнэлгээ хийхэд ашиглаж, эрсдэл ихтэй аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийх юм. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!