MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Эмч, ажиллагсдын эрүүл мэндэд анхаарах шаардлагатай болжээ

    Эмч, ажиллагсдын эрүүл мэндэд анхаарах шаардлагатай болжээ

    2015-12-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    2015.12.07

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн баталсан удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлд тандалт судалгаа хийлээ. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлын мэдээллийн сан бүрдүүлэх, эрсдлийн үнэлгээнд хамруулах зорилготой энэ тандалт судалгааг энэ оны наймдугаар сараас 11 дүгээр сарын хооронд хийсэн байна.

    Судалгаанд бүсийн оношлогоо, эмчилгээний төв, 14 аймгийн эмнэлгийн мэс засал, төрөх эмэгтэйчүүд, халдвартын тасгийн 537, Улаанбаатар хотын  томоохон зургаан эмнэлгийн 340, нийт 877 эмч, сувилагч, асрагч хамрагджээ.

    Асуумжаас үзвэл халдварт, төрөх эмэгтэйчүүд, мэс заслын тасгийн ажилчдын 30 хувьд нь В,С вирус илэрсэн, 13 хувь нь  ямар нэг халдварт өвчнөөр өвдсөн, 84 хувь нь ажиллах үед эрүүл мэндийн зовиур илэрдэг, 26 хувь нь хөдөлмөрийн чадвараа түр алдаж байжээ. Эмч, ажилтнууд ажлаа хийж байхдаа өвчтэй хүн, эд юмс, эмгэг төрөгч нян тээгчээс халдвар авдаг гэсэн үг юм.

    Хөдөлмөрийн нөхцөлийг судлах, мэргэжлийн өвчнийг илрүүлэх, оношлох, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх чиглэлээр учир дутагдалтай, ажлын байрнаас шалтгаалсан халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй, жил бүр  эрүүл мэндийн үзлэг хийдэг ч нэр төдий, үр дүн, чанарын хувьд хангалтгүй, шаардагдах хөрөнгө мөнгө нь хүрэлцээгүй, мэргэжлийн боловсон хүчин байхгүй нь тодорхой болжээ.

    Ариутгал, халдваргүйтгэлд онцгой хортой хлор агуулсан бодис хэрэглэдэг, бусад эмийн бодис зэргээс болж гар нь загатнах, улайх, харшил өгөх зовиур илэрдэг тухай хамрагдагсад хариулсан нь химийн бодисоос үүдэлтэй амьсгалын замын архаг хордлогод өртөх эрсдэл өндөр гэсэн үг юм.

    Судалгааны дүнгээс үзэхэд эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн үнэлгээгүй, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг тооцдоггүй, ажлын байрны агааржуулалт хангалтгүй, ажилладаггүй, В, С вирусын илрэлтийг судалж эх үүсвэрийг тогтоох шинжилгээнд ажилчдыг хамруулсан ч эрүүлжүүлэх  ажил хангалтгүй байна.

    Тандалт судалгааны дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд даргын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.  

    Ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, эрүүл мэндийн байдалд нарийвчилсан судалгаа хийх, шаардлагатай шинжилгээнүүдийг бүрэн хийж хянаж байх, эрүүлжүүлэх, хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангах шаардлагатай гэж үзлээ. Мөн төсвийн байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, эрүүл ахуйг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тухайн жилийн батлагдсан төсвийн 0,5 хувийг зарцуулж байх зэргийг Эрүүл мэнд, спортын яам, холбогдох байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэхээр тогтлоо.

    Энэ оны байдлаар манай улсад тусламж үйлчилгээний гурван шатлалаар 1256 эмнэлэг, хувийн хэвшлийн 587 эмнэлэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 34 000 гаруй эмч, ажиллагсад ажиллаж байна. Эдгээрийн 7079 нь их эмч, 8359 нь сувилагч, 3003 нь бага эмч юм. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!