Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8.1-т зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна гэж заасан. Энэ дагуу “Монгол хүн баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хооронд asuulga@cabinet.gov.mn цахим хаяг болон цаасан хэлбэрээр хүлээн авч, 9 хүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгосон. Тус Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийв.
Хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлийн даргыг сонгох, Зөвлөлдөх зөвлөлий хуралдааны дэгийг батлах, зөвлөлдөх санал асуулгын асуумжийн хүрээг тодорхойлох зэрэг нийт 8 асуудлыг хэлэлцлээ.
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн даргаар хуульч, эрх зүйч Д.Лүндээжанцанг, орлогч даргаар Н.Батнасанг сонгов.