Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд “Монгол хүн баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх зөвлөлийн Ажлын албаны ахлагч Ш.Раднаасэд Зөвлөлдөх санал асуулгын ерөнхий төлөвлөгөөг баталлаа.
Төлөвлөгөөнд туссанаар зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатны санал асуулгыг 2026 оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-ны хооронд орон даяар, хоёрдугаар шат буюу Зөвлөлдөх уулзалтыг дөрөвдүгээр сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулна.
Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд зөвлөлдөх санал асуулгын зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн хуулийн дагуу нээлттэй зарлан, сонгон шалгаруулах, Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны гуравдугаар сарын 17-нд, бүх салбарын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 11 хүртэл цувралаар зохион байгуулах, олон нийтийг мэдээллээр хангах, санал асуулгын судалгааны маягтын асуултуудыг бэлэн болгох зэрэг нийт 66 ажлыг төлөвлөжээ.
