MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Л.Төгсбаяр: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлэх хэрэгжүүлэх ёстой

    Л.Төгсбаяр: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлэх хэрэгжүүлэх ёстой

    2020-04-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ӨГЛӨӨНИЙ СОНИН.

    “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ үргэлжилж байна. Тус арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас “АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ АМАА НЭЭЦГЭЭЕ” уриан дор улс орон даяар зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Л.Төгсбаяртай ярилцлаа.

     -“АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ АМАА НЭЭЦГЭЭЕ” уриатай сарын аян цахим хэлбэрээр явагдаж байна. Энэ аяны хүрээнд танай зүгээс ямар ажлууд хийгдэж байна ?

    2012 оноос Мэргэжлийн хяналтын байгууллага, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлтэй хамтарч хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг 4 сарын 01-05 сарын 01 хооронд орон даяар зохион байгуулж ирсэн. Яваандаа өргөжөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын  яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон бусад төрийн болон төрийн бус байгуулга  нэгдэн манлайлж оролцоод нэлээд далайцтай болж ирсэн. Өнгөрсөн жил л гэхэд яам агентлагууд их идэвхтэй оролцсон. Тухайлбал Хууль зүйн яамыг онцлож хэлэх хэрэгтэй. Харьяа байгууллагууд дээрээ олон талын үйл ажиллагааг зохион байгуулж сарын аяныг үр өгөөжтэй өнгөрүүлэхэд их санаачлагатай, идэвхтэй ажилласан.

    - Энэ жилийн хувьд сарын аян маань өргөн хүрээтэй явах байтал дэлхий нийтийг хамарсан коронавирусээс болж олныг хамарсан далайцтай ажил хийх боломж хумигдаж байна. Гэхдээ төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ болон үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл бусад эрсдэлээс сэргийлэх зөвлөгөө мэдээллийг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэсээр байгаа. Улсын хэмжээнд хөл хорио, хязгаарлалт тогтоосон байгаа ч үйлдвэрлэлийн осол гарсаар л байна. Өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад осол нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр биднийг ажлаа эрчимжүүлж, хяналтаа сайжруул гэсэн дохио гэж ойлгож байгаа.

    - Аяны хүрээнээс гадна эрсдэлтэй салбаруудад шат дараатай олон арга хэмжээ авч байгаа. Энэ талаар тодруулбал?

    - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал ганцхан сарын аяны хүрээнд хийгдээд дуусдаг ажил биш юм, Учир нь хүн ажил хийж, хөдөлмөрлөж байгаа цагт үйлдвэрлэлийн осолд өртөх эрсдэл их бага хэмжэгээр байж байдаг. Тиймээс ч оны эхнээс эрсдэлтэй ихтэй салбар  болох Уул уурхай, Барилга, Зам тээврийн яамдын сайд нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хагаж ажиллах тухай албан бичиг явуулсан. Үүнд тухайн салбарт 2019 онд үйлдвэрлэлийн осол ямархуу байдалтай байсан. Өссөн үү буурсан уу. Өссөн бол юунаас шалтгаалаад байна. Цаашид хэрхэн арга хэмжээ авах уу гэдэг тал дээр хамтарч ажиллая гэсэн албан тоот хүргүүлсэн. Мөн орон нутгийн засаг дарга нарт болон аймгийн Мэргэжлийн хяналтын дарга нарт чиглэл хүргүүлсэн. Үүндээ 2019 оны ослыг тодорхой хэмжээгээр дурдаад өөрсдийн аймгийн нутаг дэвсгэрт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах, осол нэмэгдээд байгаатай холбогдуулаад орон нутгийнхаа онцлогт тааруулж төлөвлөгөө гаргаж ажиллах, сар бүр хийсэн ажлынхаа тайланг ирүүлэх чиг үүргийг өгсөн. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг авто замын салбарт зохион байгуулах ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран явуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

    -Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол улсын хэмжээнд өмнөх онтой харьцуулахад ямар үзүүлэлттэй байна вэ?

    - 2019 онд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 336 бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оныхоосоо 18 хувиар өссөн байгаа. Харамсалтай нь амь насаа алдсан ажилтны  тоо мөн нэмэгдсэн. 2018 онд 30 хүн нас барсан бол 2019 онд 52 хүн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөж амь насаа алдсан. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг салбараар нь авч үзвэл уул уурхайн салбарт 80 осол гарч 19 хүн нас барсан, ус хангамж, бохир ус зайлуулах системийн салбарт 61 осол гарч 16 хүн нас барж нийт бүртгэглсэн ослын 23,8% уул уурхай, олборлолтын салбарт, 18,1% барилгын салбарт тус тус гарсан байна.

    Сүүлийн дөрвөн жилд гарсан ослуудад нөлөөлсөн хүчин зүйлээр нь ангилж үзвэл 42,4% нь хүний хүчин зүйл, 57,6% нь ажлын байрны орчин, техник тоног төхөөрөмж, удирдлагын тогтолцооны хүчин зүйлээс шалтгаалсан байна.

    -Эрсдэл нэмэгдэх болсон шалтгаан нь юу байна вэ?

    Энэ юутай холбоотой вэ гэхээр ажилтан болон ажил олгогч нар хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхгүй байна. Хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлж тодорхой хэмжээнд засаж залруулах, сайжруулах юм байгаа ч хууль эрх зүйн орчин харьцангүй боломжийн түвшинд байгаа. Тиймээс хууль мөрдөлт дээрээ л анхаарах хэрэгтэй байна. Үйлдвэрлэлийн ослуудын шалтгаан, хүчин зүйлүүдийг судалж үзэхэд ажил олгогчид байгууллагынхаа онцлог нөхцөл байдалд тохирсон дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа мөрддөггүй, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюултай байранд ажиллаж байгаа ажиллагсдыг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангадаггүй, эрсдэлийн үнэлгээг тогтмол хийдэггүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналтыг тогтмол тавьдаггүй нь осол гарахад голчлон нөлөөлсөн байна.

    -Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний үүрэг оролцоо зарим аж ахуйн нэгжид бага харагддаг. Үүнтэй та санал нийлэх үү?

    - Төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтантай болсон, сургалт сурталчилгаа хийдэг болсон гээд нааштай талууд байгаа. Гэхдээ ХАБ хариуцсан мэргэжилтнийхээ үгийг хүлээж авдаггүй, зүгээр л шалгалт болоход ийм мэргэжилтэн байдаг гэдгийг харуулах гэж л ажилтан байлгаж байна. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд хөрөнгө мөнгө зарцуулахдаа муу байна. Ганцхан жишээ хэлэхэд л “Эко Алтан Заамар”-т харамсалтай хэрэг гарахад долоохон хоногийн өмнө ХАБ хариуцсан мэргэжилтэн нь эрсдэлийн үнэлгээ хийгээд нуранги үүсэж тоног төхөөрөмж болон хүн дарагдах магадлалтай байна гэдгийг гаргаж ирж  удирдлагадаа анхааруулж тайлангаа өгсөн байгаа. Үүнийг нь үйлдвэрийнх нь дарга гарын үсэг зураад хүлээгээд авсан. Гэхдээ л ажил хэрэг болгоогүй. Тэгээд л долоо  хоногийн дараа харамсалтай хэрэг болсон байх жишээтэй Эрсдэлээс хамгаалж хүний ам нас, эрүүл мэнд, эдийн засагийн хор хохирлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг ХАБ хариуцсан мэргэжилтэн нь хэлээд байхад анзаарч харах хэрэгтэй.

    - ХАБ буюу Эрүүл ахуйн тал дээр сургалт судалгаа явуулах санхүүгийн чадамж хэр байдаг юм бол?

    -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2.Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна гэж маш тодорхой заасан байгаа. Ялангуяа уул уурхай их мөнгө яригддаг салбар. Үүний 1,5% доошгүй гэдэг хангалттай их мөнгө байна. Тиймээс хүмүүсээ сургалт судалгаа хийх, зөв дадал суулгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах, хамгаалах хэрэгслээр хангах гээд хангалттай их ажил хийж болно. Харамсалтай нь манай аж ахуйн нэгжийн захирлууд энэ мөнгийг, ашиг гэж хараад зориулсан зүйлд нь захиран зарцуулахгүй байгаа гол учир байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!