MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Аж ахуйн нэгж, байгууллага дотоод хяналтаа сайжруулъя

    Аж ахуйн нэгж, байгууллага дотоод хяналтаа сайжруулъя

    2019-06-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх талаар 

    зөвлөмж мэдээлэл

    Нэг. Эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх талаар ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг

    Аж ахуйн нэгж, байгууллага нь хуулийг сахин биелүүлэх, аюул эрсдэлийг илрүүлэн тогтоох, урьдчилан сэргийлэх, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй.

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай болон салбарын бусад хууль тогтоомжоор аж ахуйн нэгж, байгууллагын захирал буюу эзэн, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэсэн болон худалдан борлуулж байгаа түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг шууд хариуцдаг.

    Тухайлбал, ажил олгогч нь дараах нийтлэг үүргийг хуулиар хүлээдэг:

    üХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх, ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх,

    üХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, зохистой дадлыг өөрийн үйлдвэрлэлийн бүх үе шатанд хэрэгжүүлэх;

    üХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв, төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зориулалтаар нь зарцуулах;

    üАжлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх,

    üЭрсдэлийн үнэлгээ хийж, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах арга хэмжээ авах;

    üҮйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, түүнтэй холбогдсон техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

    üАюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх;

    üҮйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах;

    üҮйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх;

    üХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн талаар илэрсэн зөрчил, дутагдал, эрх бүхий этгээдийн гаргасан шаардлага, дүгнэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч, эргэж мэдэгдэх;

    üХууль тогтоомжоор хүлээлгэсэн бусад үүрэг.

       Хоёр. Дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үндэслэл, чиг үүрэг

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайхуульд заасны дагуу ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулах үүрэгтэй.

    Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13.1-д заасныг үндэслэн Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-д нийцүүлэн өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлэх ёстой.

    Дотоод хяналт шалгалтын зорилго нь  аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь чанар, аюулгүй байдлын зохих шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, гарч болзошгүй алдаа дутагдал, аюул эрсдэлийг илрүүлэн түүнийг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чиглэнэ.

    Тиймээс дотоод хяналт шалгалтыг зохих удирдамж, төлөвлөгөөний дагуу өөрийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь хамруулан хэрэгжүүлэх шаардлагатай. 

    Дотоод хяналт шалгалт хариуцсан бүтэц, ажилтан, зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

    Ø  Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого,төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг батлуулан хэрэгжүүлэх;

    Ø  Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар удирдлагад цаг үеэ олсон, үнэн зөв бодитой мэдээлэл, зөвлөмж өгч байх; 

    Ø  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих;

    Ø  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;

    Ø  Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанарт хяналт тавих

    Ø  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;

    Ø  Ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих;

    Ø  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах;

    Ø  Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

    Гурав. Дотоод хяналт шалгалтын зарчим, үйл ажиллагаа

    o  Хууль дээдлэх;

    o  Хараат бус, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх;

    o  Ил тод байх;

    o  Шударга, бодитой байх. 

    Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь зохион байгуулалтын хувьд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын бусад бүтэц, нэгжээс хараат бус байж, удирдлагад шууд захирагдана.

    Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь дараах үйл ажиллагаа явуулна:

    ·  Эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэх;

    ·  Хяналт шалгалт явуулахдаа тухайн аж ахуйн нэгж, байгууллагын салбар, нэгжийн удирдлагатай шууд харилцаж, тэдгээрээс шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, холбогдох ажилтны ажлыг шалгах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар тайлбар гаргуулах;

    ·  Илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулан  зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авах;

    ·  Шаардлагатай бол илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах асуудлаар болон зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар байгууллагын удирдлагад санал тавьж шийдвэрлүүлэх;

    ·  Холбогдох хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг өөрийн байгууллагад сурталчлах, хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах;

    ·  Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;

    ·  Холбогдох дүрэм, журам, байгууллагын стандартыг боловсронгуй болгох талаар судалгаа, дүгнэлт гаргах;

    ·  Дотоод хяналт шалгалтын үр нөлөө болон мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор хөндлөнгийн хяналтын байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, зөрчлийг нь арилгаж чадахгүй асуудлыг хууль хяналтын эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хамтран ажиллах талаар санал боловсруулан удирдлагад танилцуулах;

    ·  Байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт болон зөрчлийн талаархи мэдээллээр удирдлагыг хангах;

    ·  Хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;

    ·  Дотоод хяналт шалгалтаар хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хор хохирол учруулж болохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдвол түүнийг арилгах арга хэмжээг нэн даруй авч, эрх бүхий байгууллагад мэдэгдэх;

    ·  Хяналт шалгалтын ажлын дүн, авсан арга хэмжээний талаар улиралд нэгээс доошгүй удаа тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын хурлаар хэлэлцүүлж, шаардлагатай бол  шийдвэр гаргуулан хамт олонд мэдээлэх; 

    ·  Бусад.

    Дөрөв. Дотоод хяналт шалгалтын ач холбогдол

    Үр нөлөөтэй, хараат бус, бие даасан дотоод хяналт шалгалтын тогтолцоог бий болгосноор олон эерөг үр дүн гарна. Тухайлбал,

    ü  Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг системтэйгээр үнэлж, тогтмол хяналт тавьж, байнга сайжруулах нөхцөл бүрдэнэ.

    ü  Байгууллагын эрсдэлийн удирдлага сайжирна.

    ü  Байгууллагад учирч болзошгүй гадаад, дотоод эрсдэлээс урьдчилансэргийлж, аливаа сөрөг нөлөөлөл, хохирлоосөөрийгөө хамгаална.

    ü  Байгууллагын үйлдвэрлэлийн технологийн горим, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдал хангагдана.

    ü  Хэрэглэгч, үйлчлүүлэгчийн итгэл дээшилж, бизнесийн нэр хүнд нь өснө.

    ü  Нийгмийн хариуцлагатай байгууллага гэж нийгэмд үнэлэгдэж, үнэ цэнэ нь өсч, зах зээлд эзлэх байр суурь нь бэхжиж, ашиг орлого нь нэмэгдэнэ.

    Тав. Мэргэжлийн хяналт шалгалттай уялдах нь  

      Мэргэжлийн хяналт шалгалт нь аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний тухайн үеийн чанар, аюулгүй байдлыг хянан үзэж, эрсдэлийг үнэлж, бодит нөхцөл байдлыг тогтоодог. Дотоод хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулж байгааг хяналтын хуудсаар үнэлж, эрсдэлийн түвшинг тогтоохдоо нэгэн үзүүлэлт болгон авч үздэг.

      Дотоод хяналт шалгалтын тогтоолцоог бий болгосон, эрсдлийн удирдлагыг зохих түвшинд хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага мэргэжлийн хяналт шалгалтаар бага эрсдэлтэй үнэлэгдэх өндөр магадлалтай.

    Эрсдэлийн түвшин бага үнэлэгдсэн тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахгүй байх, чөлөөлөгдөх боломж нээгдэнэ.

    Мөн дотоод хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах, эрсдэлийн түвшингээ бууруулахтай холбоотой асуудлаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөгөө авах, хамтран ажиллах бүрэн боломжтой.

    Түүнчлэн үйлдвэрлэлийн осол аваари, хордлого гарсан тохиолдол бүрийг бүртгэн энэ талаар Мэргэжлийн хяналтын байгууллагад шуурхай мэдээлэх үүрэгтэй.

       

      Зургаа. Хариуцлага

      Байгууллагадаа дотоод хяналт шалгалтыг зохион байгуулаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.2.1.2-т заасны дагуу хариуцлага хүлээнэ.

     

    Байгууллагын дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын шинж байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх, эсхүл хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээ авч болохыг анхаарч ажиллана уу.

      Та бүхнийг бидэнтэй хамтран ажилласанд баярлалаа

     

    МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!