Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2, 5, 8, 13 дугаар хороонд тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, хорооны Засаг дарга, зохион байгуулагч хамтран гүний худаг, уст цэгийг нэгдсэн тооллогод хамрууллаа. Мөн нийтэд үйлчилж буй гүний худгийн уснаас дээж авч МХЕГ–ын ХАБҮЛЛ-д хими, нян судлалын шинжилгээнд өгсөн байна.