MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Илэрсэн зөрчлийг арилгуулах 45 хоногийн хугацаа өглөө

    Илэрсэн зөрчлийг арилгуулах 45 хоногийн хугацаа өглөө

    2016-04-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    2016.04.04

    МХЕГ, Дорнод аймгийн МХГ-тай хамтран цацрагийн хамгаалалт, хөдөлмөр, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи уул уурхай, дэд бүтцийн хяналтын чиглэлээр Дорнод аймагт нэгдсэн хяналт шалгалтыг хийлээ. Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтохоор ахлуулсан нэгдсэн шалгалтын ажлын хэсэгт нийт мэргэжлийн хяналтын байгууллагын 33 улсын /ахлах/ байцаагчид  өнгөрөгч гуравдугаар сарын 23-31-ний өдрүүдэд Дорнод аймагт ажилласан юм.

    Энэхүү нэгдсэн хяналт шалгалтад нийт 22 байгууллага, аж ахуйн нэгж, 303 обьект, цэг байгууламж, тээврийн хэрэгсэл, 298 ажилтан албан тушаалтан хамрагдав. Улсын байцаагчид хяналтаар илэрсэн нийт зөрчлийн  19 хувийг газар дээр нь арилгуулж, 311 албан тушаалтан, 75 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, салбарын сургалтыг гурван удаа зохион байгуулж ажилласан байна.

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын үр дүнд  өнгөрсөн онуудад илэрч байсан зөрчлийн тоо болон эрсдлийн зэрэг буурсан, тодорхой хуулийн заалтууд хэрэгжсэн нааштай үзүүлэлтүүд гарчээ. Тухайлбал: “Шинь шинь” ХХК нь ундны усыг цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг шинээр суурилуулж, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний ногооны агуулах зоорьтой болсон байна. Түүнчлэн “Петрочайна дачин тамсаг” ХХК нь стандартын шаардлага хангасан шатахуун түгээх станцыг ашиглалтад хүлээлгэн өгсөн, цацрагийн үүсгүүрийн биет хамгаалалтыг сайжруулав. Мөн тус компанид ажиллагсдын урьд онуудад олгогдоогүй байсан ээлжийн амралтын олговор 524.4 сая төгрөгийг нөхөн олгож, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүйн ажлын байрны төлбөр болох 44.7 сая төгрөгийг ч  барагдуулжээ.

    Мөн “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК нь газрын тосны олборлолтын цооногуудыг нэгдсэн сүлжээнд холбон газрын тосноос ус, тос, хийг ялгах нэгдсэн байгууламж барьж ашиглаж байгаа нь цэвэр газрын тос экспортлох нөхцлийг бүрдүүлсэн байна. Газрын тосны XIX гэрээт талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 1,2-р хэсгийн 104 км замын барилга угсралтын ажлыг дуусгасан, 4-р хэсгийн 52 км замын барилга угсралтын ажлыг “Арж капитал” ХХК 2015 онд эхлүүлэн гүйцэтгэж байна. Дорнод аймгийн хэмжээнд малын халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг үр дүнтэй хийж, Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу  мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний дархлаажуулалтад 1,050 сая толгой мал, Сэргэлэн, Матад, Баянтүмэн, Булган суманд гарсан гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх  дархлаажуулалтад  11 сумын 440,8 мянган толгой хонь, хургыг хамруулсан байна.

    Гэсэн хэдий ч  нэгдсэн хяналт шалгалтаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд дээр  хаягдлын сан, цэвэрлэх байгууламж нь стандартын шаардлага хангахгүй, барилга угсралтын байдалд хөндлөнгийн хяналт хийгдээгүй, зөвшөөрөгдөөгүй зураг төслөөр ажил гүйцэтгэсэн, комисс хүлээж аваагүй барилга байгууламжийг ашигласан ноцтой зөрчлүүдийг илрүүлжээ.Түүнчлэн үйлдвэрлэлийн технологийн горим, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, хяналт бүртгэлийн тогтолцоо алдагдсанаас осол аваар гарах болон  хүрээлэн буй орчин бохирдол, доройтолд орох нөхцөл бүрдсэн байна.

    Мөн гааль, эрүүл мэндийн байгууллагууд дээр рентген аппарат ажиллуулах эрхийн зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий дотоод хяналт тавих ажилтныг томилоогүй, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэмгүй, цацрагийн хамгаалалтын хөтөлбөргүй, ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөгүй, дотоод хяналтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу хийгээгүй зэрэг  ноцтой зөрчлүүд илэрсэн юм.

    Нэгдсэн шалгалтын дүнгээр Дорнод аймагт Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт 67,5 хувьтай гарсан учир МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж, шалгалтаар илэрсэн зөрчлийг 2016 оны 5 сарын 15 хүртэл буюу  45 хоногийн хугацаанд арилгах үүрэг даалгаврыг  өглөө. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!