Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.12/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мэдээ
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг бүрэн хангах хүрээнд 21 аймагт ажиллав.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд/2026.08.10/ ажиллаж байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.08.09) Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний 87 км хэсгийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, төмөр замын доод болон дээд бүтцийн үндсэн ажил дууссаны дараах эцсийн шатны ажлуудад хяналт тавьж, төслийн талбайд ажиллалаа.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын 3-р албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд (2026.08.07) Сэлэнгэ, Дархан, Булган аймагт ажиллалаа.
Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж эхэлсэн. Ерөнхий сайд Н.Учрал эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл болгон “Сан Петролиум” ХХК, “Шунхлай” ХХК-ийн газрын тосны агуулахын барилга угсралтын ажлын явцтай /2026.08.08/ танилцав.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд БНХАУ-аас энэ оны наймдугаар сард 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлэхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн цаашид нийлүүлэлтийн хэмжээг сар бүр 12-15 мянган тоннд хүргэж, тогтвортой байлгах хүсэлт тавилаа.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх ажил шат дараатай хэрэгжиж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д өнөөдөр /2026.08.07/ ажиллав. “ДЦС-3” ТӨХК нь нийслэлийн дулааны эрчим хүчний 32 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангадаг, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ ТӨК-иудын хоёрдугаарт эрэмбэлэгддэг.
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа. Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хүрээнд Өмнөговь аймагт байгаль орчин, уул уурхайн 358 зөрчил илрүүлж, 200 гаруйг нь арилгуулаад байна.